Р.ОТГОНЖАРГАЛ генерал аа!! Төрийн хууль зөрчиж НОХОЙН БАЙР БАРЬЖ төсвийн мөнгө ҮРЭХЭЭ боль!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-15

Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв” гэж бий. Уг газарт албаны нохой сургалтын хэлтэст нийслэлийн цагдаагийн удирдах газрын нохой гэж тусдаа байр, хоол, хангамжтай тусдаа 10 орчим нохой бий. Тус сургалтын төвд 75 нохойны байртай. Төр засгаас хэрэггүй зүйлд мөнгө битгий үр хэмнэ, гамна гэсэн бодлого шийдвэр гаргаж, хууль хүртэл баталсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэгч байгууллага нь ОНЦ ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛД 80 сая төгрөг зарцуулж байгаа нь ХАРАМСАЛТАЙ ЮМ.

Тодруулбал 2022 оны 11 дугээр сарын 08-ний өдөр НЦУГ-аас 80 сая төгрөгийн “АЛБАНЫ НОХОЙН ЗОРИУЛАЛТЫН БАЙР” бариулах тендер зарлажээ. Р.Отгонжаргал генерал аа! Байгаа зүйлээ боломжоороо ашиглаж, нохойны үүр барихын оронд алба хаагчдынхаа ахуй амьдралд анхаарвал дээр биш үү! Эдийн засаг хямралтай, иргэдийн аж амьдрал өдөр ирэх тусам дордож буй энэ цаг үед хууль хэрэгжүүлэгч гол байгууллага нь ҮР АШИГГҮЙ ЗАРЛАГА ГАРГАЖ байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд "16.1.4.техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлахгүй байх", 13.2.Энэ хуулийн 13.1.6-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тохиолдсоны улмаас барилга байгууламж шинээр барих тохиолдол хамаарахгүй гэж тус тус хориглосон нь бий. Гэтэл ЦЕГ-ын удирдлагууд хууль зөрчиж буй үйлдэл байхыг үгүйсгэхгүй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.194.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.