Өдөрт 145 саяар ПРИУС-30 ТҮРЭЭСЭЛЭХ гэрээ байгуулсныг Ц.БОЛОРЧУЛУУН дарга та мэдэх үү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-18

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БАЙГАЛ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХОЁР ҮЕ ШАТТАЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлдэг. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх нэгжээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд “СПЕШЛ КАР” ХХК-тай хамтран автомашин түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Ингэхдээ 2022 оны 05 дугаар сарын 27-с 2022 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд “Тоёота Приус 30” маркийн автомашиныг 7 хоногт хоёр удаа буюу хоёр дахь, тав дахь өдрүүдэд өглөөний 09-18 цагийн хооронд ашиглах,  нэг бүтэн өдрийн түрээсийн зардал 145 сая төгрөгөөр тооцон №01/88 тоот гэрээ байгуулжээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлж буй уг төслийг ерөнхийд нь хариуцсан албан тушаалтан нь Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН дарга аж.  Төслийн зохицуулагч Ж.Түвшинжаргал даргын байгуулсан 145 саяын гэрээг та олж харсан уу. Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын 10.000-400.000 доллартай тэнцэх хэмжээний санхүүжилттэй уг төсөл нь 2015 оноос хойш хэрэгжиж байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг агуулгын хүрээнд хэрэгждэг төсөл юм.  Монгол улсад хэрэгжиж эхэлсэнээсээ хойш хичнээн айлыг ядуурлаас гаргаж, хичнээн жижиг дунд бизнесийг дэмжсэн нь тодорхойгүй байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.