"ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН" анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна
Үйл явдал
/
2022-09-08
Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд "ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН" анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна.
"Оролцъё төлөөлье" уриан дор 30 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн эмэгтэй парламентчид улс орон , иргэдийнхээ амьдрал ахуй , хөгжлийг хэрхэн дээшлүүлэхэд хувь нэмрээ хэрхэн оруулах боломжийн талаар санал бодлоо солилцож байна. Сүүлийн 30 жилд төрд , шийдвэр гаргах түвшинд төлөөлж байсан эмэгтэйчүүдийн тоо дэндүү цөөхөн байсан нь нийгмийн хөгжилд сөрөг үр дагавар дагуулж буйг ч туршлагатай парламентчид ярилаа.
Өнгөрсөн хугацаанд 8 парламeнтад 608 гишүүн сонгогдож байсны 43 нь, давхардсан тоогоор 68 нь эмэгтэй байжээ. Хэдий цөөхүүлээ байсан ч гаргасан шийдвэр, нөлөөлөл нь илүү олон байсан тухай мэдээллийг сонсох урамтай байлаа.
Хамтдаа хэлэлцсэн энэхүү чуулганаас тодорхой үр дүн гарч илүү олон эмэгтэйчүүдэд боломж нээлттэй болно гэдэгт итгэж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.219.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.