ТӨСӨВ: Д.Сумъяабазар дарга өөрийгөө РЕКЛАМДУУЛАХ төсөв 2,8 тэрбум болгон өсгөжээ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-11-30

Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй. 2023 онд 20 их наяд төгрөг ЗАРЦУУЛАХААР болсон. Тэгвэл Улаанбаатар хотын удирдлагууд 1,7 их наядын төсөв зарцуулахаар хурлаар хэлэлцүүлж байна. Нийслэлийн төсвийн суурь орлогыг НЭГ их наяд 625 тэрбум 300 сая төгрөг гэж үзсэн бол зарлагыг 607 тэрбум гэж тооцсон байна. Харин улсад 593 тэрбумыг өгөх нь. Ингэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5,0 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 8,0 хувь байна гэж тооцжээ.

Сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтад 38,2 тэрбум

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 14,4 тэрбум

Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажилд 10,2 тэрбум

Түрээсийн орон сууцны Хөгжлийн банкны төлбөрт  Нэг тэрбум 876 сая төгрөг

Автобусын парк шинэчлэлд зориулсан Хөгжлийн банкны эргэн төлөлтөд 7 тэрбум 671 сая төгрөг зэргээр төсвөө хувиарлажээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 2023 онд 20 тэрбум 836 сая төгрөгийн зардал гаргах бол Засаг дарга Д.Сумъябазар Нэг их наяд, 11 тэрбум 753 сая 888 мянган төгрөг зарцуулах аж. Эндээс зарим нэг зүйлийг онцлон хүргэвэл Авлигын эсрэг цахим арга хэмжээнд нэг тэрбум 20 сая, Хотын соёлыг дээшлүүлэхэд 4 тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн бол эрүүл мэндийн арга хэмжээнд 600 сая төгрөг тусгасан байна.

Бүх нийтийн хөдөлмөр эрхлэлтэд 500 сая, үндэсний их баяр наадам зохион байгуулахад таван тэрбумыг зарцуулна гэсэн бол Д.СУМЪЯАБАЗАР дарга өөрийгөө рекламдуулах, өөрийн бодлого шийдвэрээ сурталчилах “Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах газар”-т 2,8 тэрбумыг зарцуулна гэжээ.

Өмнөх онд Д.Сумъяабазар даргын өөрийгөө сурталчилах төсөв нь ХОЁР ТЭРБУМ төгрөг байв. Гэвч дээрх мөнгийг хаанахын ямар хэвлэлээр хэдэн удаагийн давтамжтай мэдээлэлд зарцуулж хэрхэн үрсэн нь тодорхойгүй байгаа юм. Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга эмэгтэй нь өөртөө өнгөтэй өөдтэй хувцас, тансаг брэндийн цүнх эд хогшил авч хэрэглэсэн тухай хэвлэлийнхэн бичиж байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.8.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.