ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙ 80 саяар кофе шопын гэр худалдан авах уу
Сэдэв, асуудал
/
2022-11-30
 УИХ-аас 2022 оны 04-р сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Чойжин ламын сүм музей улсын төсвийн 80 сая төгрөгөөр кофе шопын зориулалттай гэр худалдан авна

Гэвч Чойжин ламын сүм музей 80,100,000 төгрөгөөр бэлэг дурсал кофе шопын зориулалттай угсармал гэр улсын төсвийн хөрөнгөөр авахаар тендер зарласан байна.

1908 онд ашиглалтад орж байсан уг музей 114 жилийн турш кофе шопгүй ажиллаж болж байсан. Яг эдийн засаг хямралтай, ард иргэд нь хоногийн хоолоо яая даа гэж байгаа энэ үед 80,100,000 төгрөгөөр кофе шопын зориулалттай гэр худалдан авах хэр зохистой хэрэг вэ.

Хэмнэлтийн тухай хуулиа зөрчин төсвийн мөнгөөр угсармал гэр худалдан авах шаардлага юунд гарав. Хуулиа дагаж мөрдөхгүй юм бол яах гэж хэмнэлтийн тухай хууль батлав. Төсвийн мөнгийг энэ мэт хэрэгцээгүй зүйлд зарцуулж буйг зүгээр хараад сууж байх нь зөв үү Ч.НОМИН сайд аа!!!

Энэ талаар  Улстөрч.мн сурвалжлан хүргэх болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.