Д.СУМЪЯАБАЗАР сайд байхдаа “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” -г мэдсээр байж НУУН ДАРАГДУУЛСАН уу!?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-10

УИХ- дахь “Боомтын асуудал хариуцсан түр хороо”-ны хуралдаанаар Монгол Улсын Хил гаалиар нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж, Эрдэнэс Тавантолгой ордоос Гашуун сухайт, Цагаанхад зэрэг боомтуудаар нүүрс гаргасан асуудлыг ярьж буй. Хил гаалиар МОНГОЛЫН ГАЗРЫН БАЯЛАГ ямар ч хараа хяналтгүй гарсан  нийт үнийн дүн нь 40 ИХ НАЯД ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭНЭ хэмээн УИХ-ын гишүүд ярьсан нь ард түмнийг эсэргүүцлийн жагсаал эхлүүлэх эх үүсвэр болов.

Засгийн газрын удирдлагууд 2017 оноос хойш “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” эрчимтэй явагдсан хэмээн үзэж буй. Тэгвэл яагаад тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар дарга хариуцлага хүлээдэггүй юм бэ?

Түүний зөвлөх байсан хүн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Тухайн үедээ БНХАУ-ын зарим нэг аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ гэрээг ил болгон гаргаж байсан нэгэн баримт ил боллоо. Тэрбээр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын хувиар тухайн компанийг бодлогоор хангаж, улмаар өөрийн төлөөллөө удирдлагын багт оруулж, хяналт тавьж байсан нэгэн.

 

Харамсалтай нь түүний удирдлагад ажиллаж байсан нөхдүүдийн хийсэн балагтай үйлдлүүд улс эх оронд онц их хэмжээний хохирол учруулахуйц уршигтай байгаа нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.