Азийн архитекторуудын үзэсгэлэн нээгдлээ
Үйл явдал
/
2022-09-07
Өнөөдөр /2022.09.06/ -нд "Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдэвт Азийн Архитектурын үзэсгэлэн "Мишээл-Экспо" төвд нээгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэлээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 9-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнг гадаад дотоодын архитектурын хөгжлийн чиг хандлагаар туршлага солилцох, Монгол Улсын хөгжил дэвшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, олон улсын архитекторууд хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгын дор зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Азийн архитекторуудын шилдэг бүтээлүүд тавигдаж, дараах үндсэн хэсгүүдээс бүтэж байна.
Үүнд:
Азийн хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
Монголын хот төлөвлөгч архитекторуудын бүтээл
Монгол Улсын тогтвортой хот байгуулалтын ирээдүй
Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд
Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт
Торгоны замын уулзвар, эртний нийслэл Хар хорум хот зэрэг бүтээлүүд тавигджээ
Азийн архитекторуудын бүсийн зөвлөл буюу ARCASIA нь тус бүс нутгийн 22 улсын архитекторуудын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм.
Орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, цахим технологийн ололт амжилтуудыг ашигласан хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмжүүдийг гаргаж байгаагаараа ач холбогдолтой юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.