Ө.ГЭРЭЛМАА захирал ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зөрчиж ХАЛАГДАХ БОЛЗЛОО биелүүлжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-15

Цагаан дээр хараар бичсэн ХУУЛИЙГ ХҮН БҮР дагаж мөрдөх ёстой. Гэтэл зарим агентлагийн дарга нарт хууль үйлчилдэггүй бололтой. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ” гэж заасан. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын харьяа “Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори” төрийн байгууллагынхан ТӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ татвар төлөгчдийн төлсөн  мөнгөөр ХООЛ ИДЖЭЭ!!!

Ингэхдээ “Баянхайрхан трейд” ХХК-тай 2022 оны 11 сарын 08-ний өдөр  “ХУРАЛ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ” гэсэн №22/118 тоот гэрээг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харилцан ашигтай байх зарчмыг ашиглан хийв гэжээ. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиа НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ. Энэ хуулийн 21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэжээ.

Тэгвэл Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн захирал Ө.ГЭРЭЛМАА аль хэдийн халагдах болзлоо биелүүлчихсэн байна. Учир нь тэрбээр ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН төрийн хуулийг зөрчсөн, Төсвийг хэмнээгүй, үр ашиггүй СУРГАЛТ, ХУРАЛ хийсэн байна.

Ингэхдээ хөдөө орон нутаг 21 аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч нар, шинжээчдийг урьж, төсвийн мөнгийг зарлагадаж авчирсан байна. Хурал цуглаан хийгээд ямар үр дүнд хүрсэн нь доторхойгүй. Ядаж л улс даяар шуугиан дэгдээсэн ШҮЛХИЙ ӨВЧНИЙ гаралтыг багасгаж чадахгүй байгаа эмч нарыг сургалтад хамруулах ямар шаардлагатай гэж!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.148.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.