5:0 З.Дашдаваа: Т.Доржханд гишүүнээ!! Х.БАТТУЛГА Ерөнхийлөгчийг ОРГОСОН гэж хэн батлах юм бэ?
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-12-22

“Нүүрсний хулгай” гэх хэргийг нэг талд нь шийдэхийн тулд иргэд 18 өдөр жагсаж, адаг сүүлд нь амь биеэ ч үл хайрлан нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэдний энэ үйлдэл нь төрийн ордонд болж буй “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ”-д оролцож үзэл бодлоо илэрхийлэх утгатай байсан ч өвлийн хүйт дааж, ес эхэлсэн -30 хэмийн хүйтэнд осгох эрсдэлд оруулав.

Харин төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулагчид учир зүйгээ ч ололгүй, хурал даргалагч нь ХУУЛИА ЗӨРЧЧИХЬЕ!  Гээд хээв нэг яриад сууж байгаа нь шударга бус байв. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэдэг л болов. Дайран дээр давс нэмнэ гэгчээр тэдний дунд хэргийн эзэн, хэнгэргийн дохиур ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хууль мэдэхгүй байгаагаа өөрөө батлав. Тэрбээр нээлттэй сонсголд оролцож буй төлөөлөгчдөөс АТГ-ын дарга З.Дашдаваагаас “Ерөнхийлөгч Х.Баттулгыг таны удирддаг байгууллагын нэг мөрдөгч оргууллаа. Та хариуцлага хүлээх ёстой” гэж асуув.

АТГ-ын дарга З.ДАШДАВАА хариулахдаа “Ерөнхийлөгч асан Х.Баттулга гуайг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хуулиараа хориотой тул дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Түүнийг ОРГОСОН гэж хэн батлах юм бэ? Бүх зүйлийн хуулийн дагуу явж байгаа. Та баримт нотолгоотой ярьна уу” гэлээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.