Төрийн хуулиа зөрчиж ТӨСЛИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ суугаа Л.Энх-Амгалан сайд!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-24

Монголын боловсролын  систем дампуураад удаж байгаа гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцлоод буй. Багш нарын авдаг цалин амьдралд нь хүрэлцдэггүйгээс гадна сурагчдаа зодож дарамталдаг ёс зүйгүй үйлдэл их гардаг. Дэлхий нийтийг хамарсан КОВИД цар тахлаас шалтгаалан хичээлийн хоцрогдол их болсон. Засгийн газраас боловсролын салбарт анхаарч БАГШ ажилчдын цалинг нэмсэн хэдий ч бодит байдал дээр нэмэгдээгүй учраас жагсаал цуглаан, тэмцэл хэлцэлд оролцож байна. Түүнчлэн салбарын сайд нь хэлсэндээ хүрч чадахгүй байгаа юм. Төрийн хэмнэлтийн тухай хууль бүх шатанд хэрэгжих ёстой. Гэвч боловсролын яаманд энэ хууль хууль биш бололтой. Тэд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.

Ярих болгондоо хууль хэрэгжих ёстой гэдэн Л.Энх-Амгалан сайд өөрөө ХУУЛИА ЗӨРЧСӨН байх юм. Тодруулбал Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж Боловсролын сайд 2022 оны 12 сарын 05-нд А/519 тоот тушаал гаргаж “ҮР ДҮНД СУУРИЛСАН БОДЛОГЫН ТӨЛӨВЛӨЛТ АРГА ЗҮЙ”  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Ингэхдээ хөдөө орон нутгийн зочдыг хотод урьж, ХООЛ, УНАА, ЗОЧИД БУУДАЛД байрлуулсан байна.

Олон нийтийн дунд зөв шийдвэр гаргалаа хэмээн оноо авдаг ч хийсэн ажил ярьж хэлсэнээсээ зөрж байна. Тухайлбал Монголын Үндэсний Их сургуулийн нэрийг болиулна гэсэн ч чадсангүй! Хуурамч дипломтай багш нарыг илрүүлнэ гэсэн ч хяналт шалгалтын материалаа ХУЛГАЙД АЛДЧИХСАН гэх мэтээр хэлж ярих нь зөрж байна. Ийм сайдаас сайн ажил нэхэх нь өрөөсгөл байж ч болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.55.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.