Н.Саарал: Д.Сумъяабазараа! ЯМБЫГ НЬ ЭДЭЛБЭЛ ЯЛЫГ НЬ Ч ҮҮРДЭГ юм шүү дээ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-12-25

Монгол Улсын Их хурлаас “Нүүрсний хулгай” гэх асуудлын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулав. Уг сонсголд тээвэрчдийг төлөөлөн Н.Саарал үг хэлэв. Түүнийг үг хэлсэний дараа бид цөөн хоом ярилцлаа.

Тээвэрчид яахаараа ХУЛГАЙЧ болчихдог юм бэ, хэмээн та үзэл бодлоо илэрихийллээ. Мөн өмнөх Засгийн үед Уул уурхай болон Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэр бүхий эрхмүүдийг ШАЛГАХ ЁСТОЙ гэдгийг тодотголоо. Яагад тэднийг онцлолж байгаа юм бэ?

Би хардах эрхтэй. Гэхдээ бусдыг гүтгэж болохгүй гэдгийг ойлгож байна. Эрх бүхий байгууллгад ажиллаж байсан эрхмүүд шалгагдах ёстой л гэж үзэж байгаа. Нүүрсний хулгай гэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан одоогийн хотын дарга Д.Сумъяабазар нарыг шалгах ёстой.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 9000 жолоочийг шалгана гэсэн мэдээлэл яриад байгаа. Ямар учраас жолооч нарыг шалгах гээд байгаа юм бол. Сүүлдээ хулгайч нар нь ЖОЛООЧ болох гээд байна?

Явж явж сүүлд нь тээвэрчдийг шалгана гэнэ! Нэг өдөрт улсад 8 сая доллар буюу 28 тэрбумын орлого оруулдаг жолооч нарыг буруутгачихсан байх шиг. Х.Нямбаатар муу шаарыг хажууд байсан бол амыг нь ар дээр нь гартал алгадчихмаар санагдаад байна.

Нүүрс тээврийн жолооч нар Хятадын хилээр хоосон тэвштэй гардаг, тонн тутам илүү, эсвэл дутуу ачдаг гэх зэрэг асуудлуудыг байдаг гэсэн шүү дээ?

Хоосон гардаг. Хятадын талын хил дээр жин тонноо хэмжүүлж, хаанахын ямар компанийн машин, хэн гэдэг жолоочтой, арлын дугаар, байгууллагын хаягаа бүртгүүлж нүүрс ачаад нэвтрэх эрхийн чип буюу уншуулдаг картаа авч цахим бүртгэлд ордог. Тээвэрт явж байгаа бүх машин нэг удаа хоосон ордог. Осол аваар их гардаг учраас Монгол улс засварлаж чадахгүй. Тийм учраас Хятад руу гаргадаг. Иймэрхүү нарийн ширийнийг нь мэдэхгүй, салбар мэдэхгүй хүмүүс бүхнийг мэддэг юм шиг ярьдагаа болих хэрэгтэй.

Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазарын нүүрс тээврийн машин харуул хамгаалалттай гардаг байсан гэх яриа байдаг. Энэ үнэн үү. Таны хувьд энэ хүнийг хамгийн чухал оролцоотой гэж тодотгосон шүү дээ?

Тэр хариуцлагатай, хүнд цаг үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нь Д.Сумъяабазар байсан юм. Энэ хүн зөв бодлогоор хангаж, зөв удирдан чиглүүлсэн бол өнөөдрийн нүүрсний хулгай гарахгүй байх байсан. Хариуцлага хүлээх ёстой эрх бүхий этгээд. Ямбыг нь эдэлбэл ялыг нь бас үүрэх ёстой гэж үг бий. Залуучууд, иргэд шударга ёсыг шаардаж байхад дарга нар амиа хамгаалж, арьсаа хоохойлоод сууж байгаа ичгэвтэр үйлдэл. Жолооч тээвэрчдийн дунд Сумъяабазарын машин гээд яриа их байдаг. Түүнийг сайд байх хугацаанд нь би 80+ тэмцлийн хүрээнд их гуйсан. Монгол тэээврийн компаниуд үр ашиггүй, Хятад компаниуд давуу эрхтэй байгааг шийдээд өгөөч гэж өчнөөн хэлсэн. Харамсалтай нь тэр хумсаа ч хөдөлгөөгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.