Хүүхдийн зургаар ШОУ ХИЙЖ таашаал авч байхаар ХҮРЗ БАРИАД ЦАС ЦЭВЭРЛЭ Н.БАЯРМӨНХ даргаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-28

Нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн их асуудалтай ганц дүүрэг бол Баянзүрх дүүрэг. МАН-ынхан хүчээ нэгтгэж байгаад “шууруулаад өгнө” гэсэн ч өөрсдөө цасан шуурганд боогдох шиг боллоо. Энэ дүүргийн удирдлага НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх гэгч эрхэм таван настай хүүхдийн цас цэвэрлэж байгаа зургийг олон нийтийн сүлжээнд тавьж “хүчирхийлэл үйлдэв”. Тэгсэнээ “15-р хорооны бяцхан иргэн маань хүртэл  хариуцлагатайгаар дүүргээс хэрэгжүүлж буй их цэвэрлэгээнд нэгдээд цас, мөсөө цэвэрлээд явж байна. Маш их баярлалаа.

Хүн бүр дор бүрнээ энэ хүү шиг хариуцлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй байгаасай.” хэмээн бичжээ. Монгол Улсын Засгийн газраас “нэгдүгээрт хүүхэд” гэсэн санаачилга гаргаж хүүхдийн эрхийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж буй. Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд тус дүүргийн хүүхдийн төлөө салбар зөвлөлийн дарга нь “бага насны хүүхдийн тэвчишшгүй хөдөлмөрийг сурталчилсан” агуулгатай пост бичиж, зураг оруулсан байна.

Энэ нь 2016 онд УИХ-аар баталсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн “4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” 7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй зэргийг ноцтой зөрчжээ!!

Тус хуулийн 16-р зүйлд 16.1.Хүүхдийн эрхийг хангах талаархи салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ.

Мөн 17.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна: Үүнд 17.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж заасан байдаг. Цас бол байгалийн үзэгдэл. Цас их хэмжээгээр орсон үед тухайн орчинд амьдарч байгаа хүүхэд багачууд эрсдэлт нөхцөлд амьдарч буй гэсэн ангилалд ордог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.148.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.