ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ: Шинэ сэргэлтийн бодлогын "ШИНЭ САЛХИ" ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-31
“Улстөрч.мн”-сайтаас 2022 оны ОНЦЛОХ УЛСТӨРЧӨӨР Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАНГ нэрлэж байна.  

Эрх баригч МАН хүчээ нэгтгэж, ерөнхий нарийн бичгийн даргаа ШИНЭ ҮЕИЙН ЗАСАГТАА урьсан нь нүдээ олсон зөв шийдвэр гэдгийг олон нийт үнэлэв. Түүний зорьмог, шийдэмгий үйлдлүүд, цэгцтэй, хүчтэй яриа, Засгийн газраа хамгаалсан байр сууриуд бүхэлдээ УЛСТӨРД СЭВЭЛЗСЭН ШИНЭ САЛХИ байв.

 

Дашзэгвийн Амарбаясгалан 100 гаруй жилийн буурал түүхтэй эрх баригч намд хамгийн олон жил Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан улстөрч.

Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяраас хойш тус намд илэрсэн хамгийн хүчтэй стратегич хэмээн МАН-ын гурван үеийн төлөөлөл хүлээн зөвшөөрдөг. 1980-иад оны залуу Ерөнхий сайдын тэргүүлсэн “ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ын “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг  хэрэгжүүлэхээр гол түлхүүрийг атгах түүхэн үүрэг түүнд оногдов. Энэ хүрээнд Д.Амарбаясгалан сайдын ахалсан “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ” нь илүү хурдтай урагшилж буйг тодотгох нь зүйтэй.

  • Монгол улсын Засгийн газраас ур чадвартай, цомхон, мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхийн тулд Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгууллаа.
  • Ардчилсан засаглалтай улсад олон ургалч байдлыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх, түүний илрэл болж жагсаж цуглах нь иргэдийн эрх, ардчиллын хэмжүүр байдаг. Тиймээс иргэнийхээ, нийгмийнхээ дуу хоолой, хүсэл эрмэлзлийг сонсдоггүй ардчилсан төр гэж байх ёсгүй юм.
  • Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана.
  • Улс орны эрх ашиг хамгийн чухал байх ёстой. Ялангуяа эрчим хүчний хараат байдал манай улсын хувьд цар тахал, дайны үед улам их мэдрэгдэж байгааг харж байна. Тиймээс Засгийн газар ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД онцгой анхаарна!
  • “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын нэг чиглэл болох Боомтын сэргэлтийн хүрээнд Хилийн боомтын захиргааны бүтцийг шийдвэрлэж, боомтын захиргаа нь Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймагт салбар нэгжтэйгээр ажиллахаар боллоо.
  • 2023 он МАН-ын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалан дээдлэх чиглэлд анхаарал хандуулсан жил болно.
  • Үе үеийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, хэрэг эрхлэхийн сайд нараас гардаггүй ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЖ төрд бугшсан хар, хорийг цэвэрлэх, төрийн өмчид компанид нүүрлэсэн ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ажлыг эхлүүллээ.

Д.Амарбаясгалан  Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн улстөрч юм.

100 жилийн түүхтэй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөнтэй улиран сонгогдсон  анхны улс төрч ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.