Настны ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЖ, нялхасын ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛАА арилсан ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-31
Дэлхий дахинд ТЭРБУМ МОД тарих санаачилгаа зарлаж, ЗАЛУУСЫН ЖАГСААЛААР эрүүгийн хуулиа өөрчилж, Настнуудын ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ тэнцүүлж, нялхасын ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ болиулсан зэрэг ач холбогдолтой, иргэдийн амьдралд нийцсэн 2022 оны онцлох шийдвэрүүдийг УЛСТӨРЧ.МН сайт нэрлэж байна.

ДЭЛХИЙ ДАХИНЫГ УРИАЛСАН “ТЭРБУМ МОД” ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн билээ. Уг санаачилын хүрээнд Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн  хугацаанд улсын хэмжээнд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн.  Мөн 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон байна.

ЖАГСАГЧДЫН “АМЫГ ХААЖ” ЭРҮҮГИЙН ХУУЛИА ӨӨРЧЛӨВ!!

Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлууллаа. Тухайлбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт 20 жил хүртэлх ял оногдуулахаар болов. Түүнчлэн авлигын замаар олсон хөрөнгийг хураах, гэмт хэрэгт шйитгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, уучлал үзүүлэхгүй байх, хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараагаас хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох эрх зүйн орчинг үүсгэв. Ингэснээр төр байгаа хэн боловч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ХИЙХ хаалгыг ийнхүү хаалаа!!

САР ШИНИЙН БЭЛЭГ БОЛГОЖ АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭВ!!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ 25-40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЭВ. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэсэн юм. Тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаасс дээш төгрөгөөр 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр 200 мянган иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн юм.

ХҮҮХДҮҮД ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА УЙЛЖ ХОЦОРСОНГҮЙ!!

2022 оны дөрөвдүгээр сард болсон залуусын жагсаалын үеэр ХҮҮХДҮҮДЭЭ СУГАЛААГААР ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛМААРГҮЙ БАЙНА гэх асуудлыг эцэг эхчүүд хөндсөн. Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ: “Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье” Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье” гэлээ.

Тэгвэл БШУЯ, НЗДТГ хамтран БҮХ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ажлыг амжилттай зохион байгуулж чадсан юм. 2022 онд цоожтой хаалганы цаана хүүхдүүд уйлалдан үлдэж, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд АВЛИГА өгдөг тогтолцоог тэд өөрчилж чадлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.