Ойн газрын дарга Б.Оюунсанаа ХУУЛЬ ЗӨРЧИЖ хоёр өдрийн дотор 116 саяыг ҮРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-04

Монгол улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сард ойн асуудал хариуцсан агентлаг байгуулсан. Ойн газар нь улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоох, түүний хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойн талаарх мэдээллээр Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага юм. Нийт 38 орон тоотойгоор байгуулагдсан.

Аливаа зүйл шинэхэн дээрээ сонихон гэж үг бий. Шинэ тутам байгуулагдсан тус газар нь УИХ-аас баталсан, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргажээ.

Тухайлбал  2022 оны 11 дүгээр сарын 29-нд А./29 тоот тушаалаар “Би таны үргэлжлэл” нөлөөллийн ажлын үр дүнг танилцуулсан видео контент, зураг авалт, эвлүүлэг хийхэд 17 сая 500 мянган төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн А/20 тоот тушаалаар “Тусалсанд баярлалаа” нөлөөллийн ажлыг хэвлэлийн мэдээг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхэд 19 сая 800 мянган төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн А/16 тоот тушаалаар “Green gerenation” аяныг сурталчилах хэвлэлийн мэдээ боловсруулахад 20 сая төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн А/29 тоот тушаалаар “Баянгол дүүрэгт хашаандаа мод тарих аян зохион байгуулах” ажилд 14 сая төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн А/15 тоот тушаалаар “Ойн нөхөн сэргээлтий бүртгэлийн системийн мэдээллийг олон нийтэд мэдээллэх вебийн бүтэц, дизайн боловсруулахад” 19 сая 850 мянган төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн А/14 тоот тушаалаар “Ойн мэдээллийн сан хадгалах сервер худалдан авах” зардалд 19 сая 950 мянган төгрөг

2022 оны 11 сарын 30-ний өдрийн А/25 тоот тушаалаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үзүүлэн таниулах, тараах материал хийлгэх зардалд 5 сая 350 мянган төгрөг.

Дээрх гүйлгээ, мөнгөн зарлагууд нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх”-ийг хориглоно гэснийг зөрчсөн.

4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх;

4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.