Гаалийн ДАРГА нар ажилчдаа “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГӨ”-НӨӨС УРАМШУУЛСАН уу?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-07

Нүүрсний хулгай гэх асуудлыг Засгийн газраас шүгэл үлээж нийгэмд цочроо үүсгэв. Энэ хүрээн хуулийнхан шалгалт, нэгжлэг, байцаалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж нэр бүхий улстөрчид, иргэдийг холбогдуулан шалгаж байгаа.  Энэ хэрэгт Гаалийн байгууллагынхан ч орооцолдсон гэдгийг эх сурвалжууд хэлж, зарим нэг хэлтсийн дарга нарыг ч ХОРЬЖ СААТУУЛСАН гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан мэдээлсэн.

Хариуцлага тооцож, нэрсийг зарла, хөрөнгийг нь хураа гэж төв талбайд жагссан иргэд ч бас ГААЛИЙН ДАРГА НАРЫН МАШИН, САЙДЫН МАШИН гэж ямарч хяналтгүй хил гардаг гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ямартай ч бүртгэлтгүй нүүрс хилээр гарсан нь үнэн. Гаалийнхан үүнийг шалгаж, хянаж тогтоогоогүй нь бас үнэн.

Гаальд үнэнч шударгаас ажилладаг олон хүн, ашиг сонирхолоор холбогдсон ч олон хүн бий. Өмнөх дарга Б.Асралт “НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН” гээд өргөдлөө өгсөн. Түүний оронд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга асан генерал Р.Отгонжаргал томилогдсон. Тэгвэл Р.Отгонжаргал генерал гаальд очихдоо хяналт шалгалтыг чангатгана, нүүрсний хэргийг илрүүлэхэд тус дэм болно гэж очсон.

Нээлттэй сонсголд оролцож танилцуулга хийснээс өөрөөр олигтой ажил олон нийтэд мэдээлсэнгүй. Харин  очсон даруйдаа “ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР АЖИЛЧДАА УРАМШУУЛСАН” баримт байна. Ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг шагнаж урамшуулах нь зүй ёсны асуудал. Гэвч яг гал гарсан, асуудал дэгдсэн үед ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УРАМШУУЛАЛД зарцуулсан нь анхаарал татаж байна.

Урамшуулалд зарцуулсан уг мөнгө ХААНААС, ЯМАР ЭХ ҮҮСВЭРЭЭС гарсан нь тодорхойгүй байна. Арай “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГӨ”-нөөс ашиг хүртээсэн юм биш байгаа гэсэн хардлага байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.185.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.