Замын ЭВДРЭЛ засах мөнгөөр дарга нар биенээ УРАМШУУЛЖ, ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ тараажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-10

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь  Улаанбаатар хотын Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, ажлын явцад технологийн болон лабораторийн хяналт тавьж, гүйцэтгүүлэх, Авто замын сүлжээний төлөвлөлт, судалгаа хийхээс гадна орон нутгийн замын санг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас авто замын сүлжээнд гарсан эвдрэл,  гэмтлийг сэргээн засварлах, Авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг хөтлөн бүрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам  711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км замыг засварлах, арчлан хамгаалах үүргийг хүлээсэн.

Гэвч энэ байгууллагын удирдлагууд ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАХ, ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ ТАРААХААС өөрөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж чадахгүй байна!

Тухайлбал 2021 оны 02 дугаар сард Засгийн газраас баталсан 43-р тогтоолд “1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх”-ыг даалгасан. Харин нийслэлийн Авто замын хөгжлийн газар дээрх тогтоолыг зөрчиж төрийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэрийг мөн зөрчиж ажилчиддаа БЭЛЭГ тараасан.

Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохгүй байхыг, 4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах;

4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх заалтуудыг тус тус зөрсөн байна!

Засгийн газраас 2022 онд замын түгжрэлээ бууруулахад зарцуулаарай хэмээн 420 тэрбум төгрөг нийслэлд олгосны дийлэнх нь энэ агентлагт ирсэн ч онц хийсэн зүйлгүй, дээрх мөнгө замхарсан. Монгол улсын хэмжээн 1,2 сая орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Үүнээс 750 орчим мянга нь хотод байдаг. Гэвч өвөл нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол аваар, зун нь борооны уснаас үүдэлтэй эвдрэл гэмтэлд тээврийн хэрэгслээ сүйтгэдэг.

Хотын дарга нар үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаагаас үүдэлтэй тээврийн хэрэгслийн гэмтлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцах ёстой. Өнгөрсөн онд 2,8 тэрбумыг зарцуулсан бол  2023 онд дөрвөн тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулах эрх баталгаажуулсан уг газрынхан нийт 1 тэрбум 778 сая төгрөгийг цалинд, 317 мянга 184 төгрөгийг хоол унаанд зарцуулдаг.

Тэд ингэж өндөр цалин хангамж аваад ч хотын замын түгжрэл буурахгүй байна. Шинээр зам өргөтгөж, гүүр, нүхэн гарц бариад ч тусыг эс олов. Ухаангүй ноёны урагшгүй албатууд 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.