Т.Билэгсайхан: БНХАУ-д “КОВИД-ЫН ХАЛДВАР” сүүлын 24 цагийн байдлаар 34 мянга хүрч өссөн байна
Ярилцлага
/
2023-01-11
Хил нээгдсэнтэй холбогдуулан олон улсын харилцаа болон эдийн засгаа нэн тэргүүнд дэмжих зорилго тавин ажиллаж байна гэж ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Т.Билэгсайхан мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдварын 64 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өдөрт 10-аас бага байгаа нь сайн мэдээ юм. Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэдий ч  94% нь хүндэвтэр, 6% нь хөнгөн байдалтай байна.

ДЭМБ-аас коронавируст халдварын 657 сая гаруй тохиолдол бүртгэглсэн бол 6,6 сая хүн харамсалтайгаар нас барсан байна. Ковид-ын цар тахал буюу омекрон хувилбарын  тохиолдол өмнөх долоо хоногийн тохиолдолоос 21%-иар буурсан байна. Олон улсад BA5,  BA.2.75.2, BQ1 гэсэн омекрон хувилбарууд дэгдээд байгаа юм.

 

БНХАУ-ын зүгээс 2022 оны 12 дугаар сараас хойш тодорхой мэдээлэл нийтлэгдээгүй ч ДЭМБ-аас БНХАУ-ын хувьд “1 дүгээр сарын дундуур коронавируст халдварын давамгайлал” эхлэнэ гэсэн төлөвтэй байна. Коронавируст халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 34 мянга буюу өмнөх долоо хоногоос 45%- иар өсөж шалтгаант нас баралт 648 буюу өмнөх долоо хоногоос 50 гаруй хувиар өссөн гэх үзүүлэлт гараад байна. Хятад улсад BF7 85%, BA5.2 15% гэсэн хувилбарууд давамгайлсан байна.

Хэрвээ Ковид-ын тохиолдол ихээр нэмэгдсэн тохиолдолд эмнэлэгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ?

Дорноговь аймаг болон Замын-Үүд боомт хамтран ажиллаж байгаа бөгөөд орны ачаалал хангалттай байгаа гэж үзэж байна.

Иргэдийн хувьд залгиур хоолой өвдөх, хэл ам харлах зэрэг ковид-ын хардалт байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

Одоогийн байдлаар хэл ам харлах, залгиур хоолой өвдөх гэсэн албан мэдээлэл бидэнд ирээгүй байна.

БНХАУ-ын зүгээс өндөр шалгуур тавьж байхад манай улсын зүгээс яагаад дан  ганц асуумж бөглүүлж байгаа вэ?

Хил нээсэнтэй холбоотойгоор урд хөрштэй ижил тэнцүү шалгуур тавина. Шаардлагатай гэж үзвэл PCR шинжилгээ авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.86.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.