А.Отгонбаатар: Парламентад Д.Мөнх-Эрдэнэ шиг хүмүүс хэрэгтэй
Ярилцлага
/
2023-01-12

Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны талаарх чуулга уулзалт ямархуу үр дүнтэй болж байна вэ?

Чуулга уулзалт гэдэг чинь нэг сэдвийн хүрээнд ярилцах  байтал өнөөдрийн хувьд тогтолцооны талаар хэлэлцүүлэг хийх биш хүн болгон зовлонгоо ярьж байна. Улс төрөө бид зөв шинчилж дүгнээгүй болохоор өнгөц хувьсгалын шинж тэмдэг болохгүй байна. Монгол улс нэг том тойрог болж өөрчлөх хэрэгтэй.

Тогтолцоог өөрчлөхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Парламентын засаглал бол зөв. Улс орноо ойлгомжтой болгож тогтолцооны өөрчлөлтийн гол суурь хэрэгтэй.

Их хурлын гишүүдийг нэмэх тал дээр таны бодол

Манай улсын унтаа парламентад Д.Мөнх-Эрдэнэ шиг А.Отгонбаатар шиг нөхдүүд байх нь зөв. Харин их баригчдын хувьд Монголын төрөөс хулгай хийсэн хүмүүс Монголыг самарч дуусаж байна. Их хурлын гишүүдийг багасгах хэрэгтэй.

Та хаврын чуулганаар шударга тогтолцоо бий болгохын тулд аль тогтолцоог дэмжиж байна вэ?

Пропорциональ тогтолцоо буюу улс нэг тойрогтой болсон цагт энэ асуудал шийдэгдэнэ.

Үнэн ба зөв нам хэдэн гишүүнтэй вэ?

Манай нам гишүүнчлэл авдаггүй. Дэд шүүхэд бүртгүүлсэнээрээ 819 гишүүнтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.245.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.