Д.Хүрэлбаатар: МУ-ын ерөнхий АУДИТОРООР 1 жил гаран хийхдээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-аас илүү олон хулгайг ИЛ БОЛГОСОН
Ярилцлага
/
2023-01-12

Аудиторын байгууллага нүүрсний хулгайг илэрүүлэхэд хэрхэн оролцсон бэ

Миний бие ерөнхий аудитороор 1 жил 7 сарын хугацаанд ажиллахдаа маш үр дүнтэй ажилласан. Асемын хулгай, цэвэр агаар сан хулгай, монгол банкны хулгай мөн маш том хулгай буюу хуулийн хулгай зэрэг маш олон хулгайг илчилж Их хуралд нууцын зэрэглэлтэй өгсөн. Энэ хуулийг чинь шалгаад хуулиар хулгай хийдэг юмыг чинь гаргаад өгье гэтэл намайг буулгасан. Mаш олон хулгай байгаа та нар тооцож чадахгүй шүү дээ.

Хулгайг тооцох гаргалгаа байгаа юу?

Тогтолцоо өөрчлөгдөж шударга нийгэм бий болсон цагт өөрчилж чадна. Шинэ үндсэн хуулиа батал. Хөндлөнгийн хяналтын байгууллага байх шаардлагатай. Аудиторыг үндсэн хуулиараа хуулийн хулгай хийж зөвхөн төсөв санхүүгийн аудитор болгосон.

Ардчилсан үндсэн хууль батлагдаад 1 дүгээр 13-нд 32 жилийн ой болох гэж байна. Үндсэн үүргээ биелүүлсэн үү?

Үндсэн шинэ хууль, шинэ тогтолцоогоо бий болгоё Зовлонгын удаан нь жаргалын түргэн нь дээр гэгчээр зовлонгоосоо хурдан салцгаая.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.118.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.