И.Дашмөнх: Монгол улсад давуу эрхийн хувьцаа хэрэгтэй
Ярилцлага
/
2023-01-14

2012 онд ард иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухай хэлэлцсэн. Монгол улс шиг хүн ам цөөтэй, нийгмийн баялаг ихтэй улсад давуу эрхийн хувьцаа хэрэгтэй.

Энгийн хувьцааг мөнгөтэй хүмүүс нь худалдаад авчихдаг. Байгалийн баялгаа яаж ашиглах вэ гэхээр мэндэлсэн хүн болгонд энэ их байгалийн баялагтай оронд төрлөө гээд давуу эрхийн хувьцаа олгох нь зөв. Мэдээж хэрэг нас барахад нь хувьцааны эрх нь дуусгавар болно. 

Уг хувьцааг дагаж хяналтын багц орж ирнэ. Бид өөрсдийн хяналтаа тогтооно гэсэн үг. Төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж, байгалийн баялгийг ард түмэнд хэрхэн хуваарилж буй зэрэгт хяналт тавих асуудал бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.