С.Батдөлийн “балаг” Х.ХЭРЛЭН даргад “ПАДГҮЙ”!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-01-14

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч С.Батдөл гэгч этгээдийн гэрээс 7,3 тэрбум төгрөг илэрч нийгэмд шуугиан дэгдэв. Киноноос л хардаг сэф дүүрэн бэлэн мөнгийг Монголчууд анх удаагаа нийгмийн сүлжээнээс харж мэл гайхав. Одоо үүнээс хойш могойн зураг биш С.Батдөлийн гэрийн сэф дүүрэн мөнгөний зургийг хуваалцдаг болох нь. Нэг иргэний шунал, ёс зүйгүй үйлдлийг нийгэмд тодоор харуулахын тулд хаа хамаагүй, ямар ч оролцоогүй хүмүүсийг хамаатуулан, харлуулах нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тухайлбал, Б-гийн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө олсон, гэртээ нуусан үйлдэлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэнг буруутгаж байх жишээний.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирдлагыг ОХУ-ын төмөр замууд нээлттэй хувьцаад нийгэмлэгийн бүрдэхүүн шийддэг.  Монголын төмөр замын бодлогыг шууд утгаараа “хойноос” удирддаг гэхэд зөрөхгүй. Томилгоо, удирдлагыг “ах нар” мэддэг.

Харин УБТЗ дахь дотоод томилгоо, хурган дарга нарыг дан улстөрчид нөлөөлж хүчээр томилуулдаг. Дарга нарын цүнх барьж, сонгуульд ажилладаг нөхдүүд төмөр замд ажилд орохоороо “ашиг хонжоо хайж, байгууллагынхаа нэр хүндийг шороотой хутгадаг” жишгийг С.Батдөлөөс харж болох юм. Ийм байхад Х.Хэрлэнг С.Батдөлтэй холбох ямар ч үндэслэлгүй юм. Түүнийг ажилд авах шалгалт, тэнцүүлэх, тушаал ахиулах зэргийг албаны дарга нь, хүний нөөцийн алба нь шийднэ. Байгууллагын дотоод журам нь ч ийм.

Асуудлыг цэгцлэе гэж байгаа С.Бямбацогт сайдын зөв. Гэхдээ уг хэргийн сэжмийг л зөв олох хэрэгтэй. Ээдрээтэй утасны үзүүрээс атгаад авсан хүн алдахгүйг л хичээдэг. Хуулийнхан нэгэнт хэргийг шалгаж байгаа учраас үнэн мөн нь тогтоогдоно. Хуулийн ямар ч байгууллагаас Х.Хэрлэн даргыг үүнд ямар нэг байдлаар холбоотой тухай нэг үг, үсэг ч хэлээгүй байхад сошилоор хамаатуулж, харлуулж байгаа нь цаанаа зохион байгуулалттай гэдгийг хэн ч харсан ил ойлгогдох зүйл.

Хоёрдугаарт УБТЗ-д ажилладаг 16 мянган хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах бодлогыг нь удирдлагууд нь гаргадаг болохоос тэдний өдөр тутмын үйл ажиллагааг хянах, харах, дүгнэх ямар ч боломжгүй. Салбар хариуцсан шат шатны дарга, ахлагч, мастерууд нь тухай бүрдээ хяналт тавьдаг. Харамсалтай нь "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг нэг үл бүтэх нөхрийн хууль бус үйлдлээс болж 16000 ажилтны нэр хүнд хохирч, төмөр замчдын урам хугар асуудал гарах вий!!

Төрөөс төмөр замыг хөгжүүлэх, ачаа тээврийг нэмэгдүүлэх талаарх гаргасан бодлого, нэгдсэн шийдвэрийг л бодит нөхцөлд нийцүүлэн ажиллах нь л Х.Хэрлэн даргад хамаатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.197.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.