Ү.Амарбат: "ЦЭЦ ХЭНИЙ ТӨЛӨӨ БАЙВ" гэдгийг энэ номноос мэдэх боломжтой!
Ярилцлага
/
2023-01-14

Хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нарын "ЦЭЦ ХЭНИЙ ТӨЛӨӨ БАЙВ" гэх номын нээлт шинэ бөгөөд ардчилсан үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдөр буюу 2023.01.13-ны өдөр 15 цагаас МУИС-н Номын сангийн 502 тоотод Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш үндсэн хууль өөрөө оршдог гэж Б.Чимэд гуайн хэлсэн үгээр нээлтээ эхлүүлж Сайн ном болсон бол хүн болсоныхоо 3 дах үүргээ биелүүлсэн байх гэж бодож байна хэмээн хэлэв.

Энэхүү номонд Үндсэн хуулийн цэцээс гаргасан олон тооны шийдвэрээс бидэнд хамгийн их хамаатай, дуулиан дагуулсан 16 шийдвэрийг, номдоо онцолжээ. Түүнчлэн жирийн иргэдэд хамгийн их хамаарал бүхий байсан шийдвэрүүдийг ч мөн онцлон авсан байна. Ингэхдээ Цэцээс гаргасан дээрх шийдвэрүүдийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан бичсэн бөгөөд жирийн уншигчид зориулсан гэдгээрээ онцлогтой ном болжээ.

“Хууль зөрчсөн хууль тогтоогч” буюу тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн Үндсэн өөрчлөлтийн асуудал, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал, Эрдэнэтийн 49 хувь, Хөөн хэлэлцэх хугацаа, Давж заалдах эрх гээд иргэний болон улс орны амьдралд нөлөө үзүүлсэн шийдвэрийг багцалжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.