Гадны мөнгө рүү ХОТЫН УДИРДЛАГУУД гар дүрсэн үү?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-17

Нийслэл Улаанбаатар хотод гадны зээл тусламжаар нийтдээ 14 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тэдгээрийн нэг нь Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банк, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл” юм. Уг төсөл нь 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжсэн.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17-18 хороодыг дамнасан 0,8 км автозамыг шинэчилж, тэр хавийн автобусны буудлыг засчээ. Нийт өртөг нь НЭГ ТЭРБУМ 617 сая, 247 мянга 849 төгрөг. Уг ажлыг “Квадровэй” ХХК компани дангаараа гүйцэтгэж 2022 оны 10 сард 631 сая 246 мянга 213 төгрөгийг Голомт банкны 3305107125 тоот дансаар авсан бол 12 дугаар сард үлдсэн 901 сая 339 мянга 289 төгрөгийг гаргуулан авчээ!!!

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар захилагчаар нь ажиллаж “Квадровэй” ХХК гүйцэтгэсэн уг ажил нь Улаанбаатар хотын гэр хороололд Чингэлтэйн замын чиглэлд тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, чанарыг дээшлүүлэх загварыг туршихад Гэр хорооллын тээврийн үйлчилгээг сайжруулах зорилготой аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед гэрээ нь зурагдсан уг төсөл 2022 оны наймдугаар сард тендер нь зарлагдаж ажил нь 10-12 дугаар сард өрнөсөн байна. уг төслийн гэрээг НЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч И.Батхүү үзэглэсэн бол Д.Сумъяабазар даргын өмнөө нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гарын үсэг зурж САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ГАРГУУЛСАН байна.

Нэг киломерт хүрэхгүй замын ажлыг 1,6 тэрбум төгрөгөөр хийнэ гэдэг анхаарал татаж байна. Төслийг хэрэгжүүлэхдээ ХОТЫН УДИРДЛАГУУД “хувь хүртсэн” байж болзошгүй!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.