АВЛИГЫН ХЭРГЭЭР шоронд суусан А.Нарантуяа ТӨСВИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ БАЙНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-17

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад үйл ажиллагаа нь онц шаардлагатай биш, нэгтгэж болохоор хэд хэдэн байгууллага бий. Тухайлбал Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг үйл ажиллагаа ойролцоогоор нь нийслэлийн Мал эмнэлгийн газартай нь нэгтгэж төсөв мөнгө хэмнэн ДУНД ШАТНЫ АВЛИГЫГ ТАСЛАН ЗОГСООЖ болох юм. Учир нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа гэгч нь өнгөрөгч оны дундуур авлигын хэргээр шалгагдаж, нэг сар саатуулагдсан этгээд. Төрийн алба хашиж байхдаа түүнийг няравтайгаа нийлж халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр аавын хаалга татах дөхсөн. Ямартай ч хэрэг нь боогдож шүүх дээр нам гацчихсан.

Ковидын үед тус газраас 96 сая төгрөгөөр НОХОЙН ҮРЖИЛ хязгаарлах ажил хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэл, пайзтай 62 мянган нохойтой 6370 гаруй нохойны үржлийг хязгаарласан хэмээн манай сайтад мэдээлэл өгч байв.  Гэвч өнөөдөр эзэнгүй нохой хотын төвөөр, гэр хорооллоор ч дүүрч, иргэд рүү дайрч урах аюул өндөр байсаар байна!

Авлигын хэргээр шоронд суух дөхсөн А.Нарантуяа төрийн абаны нэр хүндийг шороотой хутган даргын сэнтийд заларч, тамга дардаг хэвээрээ байгаа нь анхаарал татаж байна. Түүгээр ч зогсохгүй төсвийн мөнгөөр ДУУ ХУРААГУУР худалдан авч, Засгийн машинд ДУУТ ДОХИО СУУРЛИУЛЖ, иж бүрэн гэр, угаалгын машин тачигнуулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР зарцуулж байна.

Төрийн хэмнэлтийн тухай болон Ковидын тухай хуульд ч ийм даварсан эрх ямбыг дарга нарт олгоогүй. Гэтэл хэлэх хүнгүй гэх дураараа дургиж байгаа Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга, яллагдагчаар татагдсан А.Нарантуяад байхгүй!  Эрхэм хотын даргаа, та дүрмийн бусаар тоглож, өөр дэвжээнд дэвж болох ч төрийн хуулиа мөрдөхийг хүсье!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.