Ч.Ганулга: Айлууд ЮУ ТҮЛЖ, ЯМАР УТАА ГАРГАЖ БАЙГААГ төр хянаж чадахаа больчихсон!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-21

Монгол Улсын Засгийн газраас түүний нүүрсийг хориглох 62-р тогтоол гаргаж, сйажруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. 2019-2020 онд Улаанбаатар хотод амжилттай хэрэгжсэн уг ажлыг удирдан чиглүүлэх, гол ажлыг тухайн үеийн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба хариуцаж байв. Айл өрх бүрийн яндангаас гарч буй утааг шалгаж, түүнд хяналт тавьж, монторинг хийж, улмаар Засгийн газрын бүх яамдын дэд сайдуудыг цуглуулсан том албыг удирдаж, өдөр тутмын бодлого үйл ажиллагааг хангаж ажилласан ажлын албаны дарга Ч.Гантулгатай ярилцлаа.

Та өмнөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны даргаар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөлөгчөөр ажиллаж байсан. Таныг ажиллаж байх хугацаанд агаарын бохирдол тодорхой хувиар шийдэгдэж, Засгийн газрын хэрэгжүүлсэн түүхий нүүрс түлэхгүй байх 62-р тогтоол амжилттай хэрэгжиж байсан. Гэвч өнөөдөр та бас харж байгаа байх өрөөний цонхоор битүү утаа харагдаж байна. Энэ асуудал юунаас болчихов, бид нар юун дээр алдчихав, ганц удаа хэрэгжүүлсэн төсөл гэлтгүй иргэдийн алдаа бас байгаа байхлдаа?

-За миний бие 2018-2020 оны хооронд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд ажлын албаны даргаар ажиллаж байсан тэр үед  2018 онд 62-р тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоол нь нийслэлийн тодорхой бүс, дүүргүүдэд нүүрсний хэрэглээг хорьж оронд нь сайжруулсан түлшийг түгээж, агаар орчны бохирдлыг 50-аас дээш хувиар бууруулах зорилготой шийдвэр байсан.2018 онд “Таван толгой” түлш үйлдлвэр ашиглалтанд орж 2019 онд жигдрээд иргэдэд сайжруулсан түлшийг нийлүүлж эхэлсэн байдаг. Сайжруулсан түлшний гол түүхий эд нь мидленг буюу ухай худгаас татаж авч ирдэг, угаасан завсрын нүүрс байдаг. Энэ шийдэл бол тухайн үеийн ЗГ зоримог шийдвэр гаргаж, агаарын бохирдлын бүсийг тогтоож, нүүрсийг хорьсноороо нилээн зоримог зоригтой шийдвэр болсон гэж би дүгнэдэг. Яагаад гэвэл нүүрс түүхийгээр нь түлэх ямар хор уршигтай билээ. Бид хэдхэн жилийн өмнө ямар шар утаанд амьдардаг байсан билээ.Тэгэхэд үүнийг нэг жилийн дотор шийдэх боломжийг нээсэн. Тийм ч утгаараа 2018-2020 оны хооронд хийж хэрэгжүүлж чадсан байдаг. 2019-2020 онд сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэснээр утааг 70 гаруй бараг 80 хувь бууруулж чадсан байдаг. Энэ нь тухайн үеийн шинжилгээ судалгаагаар батлагдсан. Бид нэг өвөл бараг утаагүй шахуу өвөлжиж үзсэн, үр дүн гарсан. Тийм ч утгаараа 2020 сонгуульд шат шатандаа  ялсан байх гэж би дүгнэдэг. Энэ ажлын зорилт нь агаар орчны бохирдлыг бууруулах, энэ нь богино дунд хугацаанд хэрэгжүүлэх ажил байсан. Урт хугацаанд дэд бүтэцийг сайжруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж цаашлаад хөлбөрийнхөө дагуу үргэлжлээд явах ёстой ч харамсалтайн сүүлийн хоёр жил явагдсангүй. Цахилгаан эрчим хүчний нөөцөө нэмж чадсангүй, дахин төлөвлөлтийн ажил ч сайн явсангүй. Тэгэхээр шалтгаанууд байна л даа. Сайжруулсан түлш бол түр зуурийн, гамшгийн хэмжээнд очсон байсан агаарын бохирдолыг 50-иас доошгүй хэмжээнд бууруулах энэ хэмжээнд ажиллах ёстой. Урт хугацаанд дараа дараагийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах байсан. Харамсалтайн сүүлийн хоёр жил утаа ихэсчихлээ. Тодорхой хугацаанд зохион байгуулж ажиллаж байсан хүний хувьд харахад эргээд хяналтын систем маш муу ажиллаж байна. Хотруу орж ирж байгаа нүүрс тээвэрлэлтийн хяналтыг мэдэхээ больчихлоо. Зууханд иргэн юу түлж байгааг хянаж чадахаа больчихлоо. Дээрээс нь сайжруулсан түлш Ухаа худагаас ирж байгаа мидлингийн хяналт байхгүй болчихлоо, яг ямар төрлийн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлээд байгаа юм.  Сүүлийн хоёр жил нийслэлд 16 мянган иргэн нүүж ирсэн, тэр хэмжээгээр зуухны тоо нэмэгдсэн. За шөнийн тарифын бодлого хангалттай яваагүй гэх мэт нөлөөлөх хүчин зүйлүүд байна.Тэгэхээр энийг зангидаж ажилладаг байгууллага нь хаана байна гэдэг бас ойлгомжгүй болчихоод байна.

-Эрчим хүчний яам агаарын бохирдлыг байгаль очны яам хариуцна гээд, Байгаль орчны яам болохоор манайх биш ээ, Нийслэл эсвэл эрчим хүчний яам хариуцна гээд байдаг.Ингээд тал тал тийш нь болгоод хариуцах эзэнгүй болчихлоо шүүдээ. Оюун-Эрдэнийн ЗГ байгуулагдсан үедээ Уртнасан сайдыг утааг бууруулж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлаас нь халж байсан, гэвч шинэ баг гарч ирээд нэмэргүй байна.Тэгэхээр хүндээ байгаад байна уу? Тогтолцоондоо байгаад байна уу?

Хүндээ ч байна, тогтолцоондоо ч байна. 2018 онд агаар орчныг бууруулах үндэсний хороо энийг зангидаж ажилладаг байсан бөгөөд бүх яамдын дэд сайд тус хорооны гишүүд. Бүгд нэг ширээнд суугаад асуудлаа шийддэг, шийдвэр гардаг тэндээс гарсан шийдвэрийг яам тамгын газарууд,төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажилладаг. Хэрэгжилтийг бид долоо хоног бүр эргэж авдаг, хяналттай байсан. Одоо бол яамд хоорондоо шидэлцэж байна, нийслэрүү өгч байна. Хэн ямар ажлаа хариуцаж байгаа тодорхойгүй харагдаж байна. Ер нь эрчим хүчний яам бол технологи талдаа үйлдвэр нь эрчим хүчний үйлдвэр. Байгаль орчны яам бол агаарын бохирдол дээр хяналт тавьж ажиллах ёстой. Гэр хорооллын тухайн үед 160 гаруй мянган айл өрх байсан, одоо 170,80-аад мянган айл өрх байна.Тэрний 110 нь пийшинтэй байна гэвэл, тэр пийшин зуухнаас гарч байгаа утааг хянаж ажиллах ийм үүрэг байх ёстой. Агаарыг бохирдуулж байгаа яндан бүр дээр ажиллах ёстой. Үндэсний хороо энэ бүгдийг зангидаж ажиллах ёстой. Нэг тал дээр үйлдвэр талдаа нөөц хангалттай, чанарын шаардлага хангасан түлшийг тэгш хүртээмжтэйгээр түгээх ёстой, Үүн дээр байгаль орчны яам яндан бүр дээр хяналт тавьж ажиллах ёстой.Зөрчил илэрсэн бол зөрчлийг арилгаж ажиллах ёстой ийм схем байх ёстой маш энгийн.

  Ер нь бол хотын төвийн болон захын дүүргүүдэд ажиллаж байсан олон зуун нам даралтын тогоонуудаа зогсоочихсон.Үндэсний хорооны шийдвэрээр тухайн үеийн Нийслэлийн засаг даргын захирамжаар.Сүүлд би сонсоход 70 гаруй нам даралтын тогоо ажиллаж байгаа юм байна лээ. Энэ яндангууд нь ихэнхи нь нүүрсээр ажилладаг болохоор тухайн ажиллаж байгаа хороог хамгийн их бохдирдуулдаг. Дараа нь айл өрхуудын зуухнаас гарч байгаа утаа.Ямар нүүрс түлж байна гэсэн статистик тоон мэдээ байхгүй.Тухайн үед бид нар 4000 гаруй сайн дурын ажилтан дүүргийн гэр хорооллуудад гудамж, гудамжаар хариуцуулж өдөр бүр хянадаг байсан.

-Одоо орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо бол тамхины иш түүх уралдаан зарлаад явж байдаг газар гэж хэлэхэд болохоор болчихлоо тийм үү?

Одоо яг юу хийж байгаа, ямар чиг үүрэгтэй болсон талаар нь ямар ч мэдээлэл байхгүй байна.Утааг бууруулах тал дээрээ төвлөрч ажиллаж байна уу? Төсөв мөнгийг нь ч мэдэхгүй байна.

-Нийслэл дээр бас агаар орчны бохирдлыг бууруулах газар гэж том бие даасан агентлаг байна, тусдаа бие даасан төсөвтэй. Нийслэл, орчны бохирдол бууруулах хороо, Байгаль орчны хорооноос тусламж дэмжлэг авдаг, энэ газарын үүрэг оролцоо яг юу юм бэ? Уг нь энэ газар чинь нийслэлийнхээ гэр хорооллын айлуудын утааг шалгаад явж байх ёстой газар биш юм уу? Таны хувьд яг яаж ажилладаг байсан юм?

За утаа гэдэг бол ганц Нийслэл, Байгаль орчны яам, Эрчим хүчний яам хариудаг юм биш л дээ. Бид нар нийгмээрээ л хариуцаж, тэмцэх ёстой.Тэгэхээр энийг яг зангидаж ажилладаг байгууллага л байхгүй байна.Өөрөө хэлж байна чиний миний хийх ажил гэж шидэлцэх биш бүгдээрээ л хийх ёстой ажил. Энийг зангидаж ажиллавал үр дүн гарнаа, гарчихсан юм. Ялангуяа 2019-2020 он шилжих үед бид утааг 80 хувь бууруулчихсан юм. Нийслэлийн иргэд энийг мэдэж байгаа. Үүн дээр тогтсон систем алдагдагдсан байна.

-Айл өрх бүр утаа гаргах нь тодорхой, тэгэхээр бидний дараагийн шийдэл яаж янданг цөөлөх, яаж янданг бууруулах вэ? Мэдээж янданг бууруулах том зорилго бол орон сууцжуулах,энэнээс өмнө дунд хугацаанд бид яаж янданг цөөлөх вэ?

Эрчим хүчний эх үйсвэрүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй.Эрчим хүчний эх үйсвэр гэхээр ДЦС-ийн хэмжээнд бодоод байдаг, тэгэхээр одоо бол янз бүрийн эрчим хүчийг шинэ технологуудыг ашиглаад хийдэг болсон байна лээ. Зөвхөн гэр хорооллийн цахилгаан эрчим хүчийг хангах шинэ эх үйсвэр ямар эх үйсвэр байж болох уу? Бодох л хэрэгтэй. Бид нар дотоодын эрчим хүчний эх үйсвэрүүдийг яаралтай байгуулах л хэрэгтэй, улс төржилгүйгээр, тэр сайдын үед явж байсан гэж зогсоохгүйгээр  явах ёстой

-Сүүлийн үед Байгаль орчны яамны дэд сайд солигдлоо. Дэд сайдын зүгээс хэрэгжүүлэх гэж байгаа нэг зүйл нь хийн түлшийг нэвтрүүлнэ гэсэн. Ер нь хийн түлшийг хэрэгжүүлэх боломж бололцоо бий юу? Энэ бодлого танийг ажлын албан дээр ажиллаж байхад яригдаж байсан зүйл шүүдээ

Хийн түлш эхлэж байсан юм. Одоогоор бол идэвхитэй, айлуудад нийлүүлэх хэмжээнд хэрэгжсэн төсөл бол байхгүй байгаа. Санхүүжилтын асуудал асуудалтай байгаа. Шингэрүүлсэн хий гаргаж авах чинь өөрөө зардалтай эргээд хувийн компани ороод зардлаа нөхөж ажиллах хэцүү, мөн ложистикын асуудал, тээвэрлэлт, хэрэглээ тал дээр асуудлууд байна. Ер нь дунд хугацаандаа хийн түлшний  үйлдвэрүүдийг санхүүжүүлж гэр хорооллын иргэдрүү нийлүүлж, 100 биш юмаа гэхэд 20 хувийг нь хийн түлшийг түлхүү хэрэглэх боломжийг олгож өгөх ёстой. Үүн дээр банкны санхүүжилт хангалттай байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарал, агаар орчны бохирдол, байгаль орчны бохирдол дээр анхаарал хандуулж маш их санхүүжилт өгдөг болсон. Энэ санхүүжилтээс аваад айлуудад сонголттой боломжийг нээж өгөх ёстой, тэгэхгүй зөвхөн дулааны цахилгаан станц III,IV ын ачаалал нь хэтэрсэн шугамаараа дамжуулж гэр хорооллын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангана гэдэг худлаа. Тэгэхээр нөөц боломж вариант юу байна хийж байх ёстой. Уг нь хэд хэдэн Европын технологоор цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй паар, шөнийн тоолуулаар ажилладаг паарийг манайд бас үйлдвэрлэдэг энийг худалдаж авах, хүүгүй зээл олгож, хэрэглэх боломжийг нь олгох ёстой. Энэ бол нэг том схем байгаа энэ нь нэг юмнаас хамаарах биш олон зүйлээс хамаарч байдаг.Иргэнд олон боломжийг нь нээж өгснөөр бид шаардах зүйлээ шаардаж болно, та нүүрс түлж болно болохгүй гээд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.