Хоёр иргэн угаартаж амь насаа алджээ
Сэдэв, асуудал
/
2023-01-21

1-р сарын 12 ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 50 гаруй насны эхнэр нөхөр болох иргэн Ч, Т нар угаартаж амь насаа алджээ.

Нөхцөл байдлыг тогтоохоор Шүүх Шинжилгээний Алба ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд яндангаа тогтмол хөөлж, бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулснаар аюулгүй байдал хангагдах тухай албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.