АЗ ЖАРГАЛ амжилт дотор чинь байдаг
Ярилцлага
/
2023-01-22

-Өглөөний гайхамшиг Фейсбүүк группын админ Д.Гэрмаатай ярилцлаа -“Өглөөний гайхамшиг” групп-ын талаар болон “өглөөний гайхамшиг” номын талаар хуваалцна уу?

Манай групп нь хүмүүсийг суралцах мөн өөрийгөө эртэч дадалтай болгоход уриалдаг, тэр талын чиглүүлэх сургалтуудыг хийдэг байгаа. Групп маань одоогийн байдлаар 230,000 гаруй гишүүдтэй болчихсон явж байна. Бид нар дандаа сайн сайхан зүйлийг түгээж чамд боломж байгаа шүү, чи хөгжих ёстой шүү гэдэг сэдэл санааг өгөх зорилготой юм. Номын маань Америкийн залуу зохиолч Хэл эл род -ын ном, номыг 2018 оны 7 сард манайх албан ёсны орчуулах эрхтэйгээр эрхлэн гаргасан. Үндсэн ном маань хүмүүст маш сайн хүрсэн, 2019, 2020 оны бэст селлэр болж байсан. Хүмүүсийн асуудлыг шийдэж чадаж байгаа учраас энэ номыг хүмүүс унших дуртай, бас нэгэндээ санал болгодог гэж боддог.

-Зөв хүн байх, өөртөө зөв дадал зуршил суулгахын ач тусын талаар

Дадал бол Гэрэлмаа гэдэг хүн хэн байхыг тодорхойлдог гол зүйл юм.Мэдээж хүнд академик мэдлэг хэрэгтэй гэхдээ чи мундаг мэдлэгтэй байлаа ч өдөр тутамдаа тамхи татдаг, буруу хооллодог, дандаа бэлэн гоймон иддэг, байж болохгүй. Тэгэхээр өөрийнхөө идэж ууж байгаа зүйл, хийж байгаа дасгал хөдөлгөөн, өдөр тутамдаа уншиж мэдэж байгаа зүйлдээ маш сайн анхаарах хэрэгтэй, тэр зүйл чинь л чамайг бүтээдэг юм шүү, ямар ч хүн би муу амьдармаар байна гэж бодохгүй шүү дээ. Харин дандаа гоё сайхныг бодож мөрөөдөж байгаа, тэгвэл тэр гоё сайханд хүргэх зүйл чинь юу вэ гэхээр чиний яг өдөр тутмын дадал юм.

-За, та өглөө сэрээд хийдэг дадлуудаасаа хуваалцаач

Таван цагт босоод таван жил болох гэж байна. “Өглөөний гайхамшиг” бол миний амьдралыг өөрчилсөн, номыг олон хүн уншдаг, уншаад тэрийг хэрэгжүүлдэг нь хэд вэ? Тэгэхээр би номоо уншаад өөрөө итгэж үнэмшээд тэрийг тултал хэрэгжүүлээд өөрийгөө, ертөнцийг үзэх үзлээ, гэр бүлээ өөрчилж чадсан гэж боддог. Өглөө эрт босоод 10 болж өгвөл 30 минутын хөнгөн дасгал хөдөлгөөн хийдэг, миний ажил өдөржин унших, бичих, суралцах учраас өглөөдөө нэг их уншаад байдаггүй, тэгээд өглөө болгон талархах, бодож дүгнэх ажлууд би өглөөний цагаар хийдэг. Дэлхийн том, том компаниудын мэдээллүүдийг уншиж дүгнэлт хийх, кофегоо уугаад бичиж тэмдэглээд төлөвлөөд гарахаар чухал зүйлсдээ төвлөрөх боломжийг олгодог. Аягүй гоё чадчихсан мэдрэмжийг өгдөг болохоор дуртай сэрдэгдээ.

-Та эрт босохын тулд эрт унтдаг уу, танд заримдаа эрт босмооргүй үе тохиолддог уу?

Эрт унтана шүү дээ, за ер нь бол хамгийн орой 10 цаг гэхэд унтчихсан байдаг. Маш ачаалалтай ядарсан үедээ ес гээд л орондоо орчихдог. Орондоо ороод гоё зөөлөн ая сонсоод өөрийгөө тайван амраагаад талархаад амарчихдаг, ер нь бол хүн өөрөө өөрийгөө л аз жаргалтай байлгах юм байна лээ. Аз жаргал гэдэг хэн нэгнээс хайгаад олох зүйл биш, энэ таны дотроос гардаг зүйл байгаа юм. Тэгэхээр өөрөө гоё аз жаргалтай, тайван сайхан байх юм бол бид нар өвдөхгүй, стрессдэхгүй, маргааш өглөө маш гоё бүтээмжтэй байх боломжоо бүрдүүлчихдэг юм болов уу гэж бодож байна.  Заримдаа чинь бүр ядраад л маргааш өглөө эрт ажилдаа яаж явна аа гээд л бодоод унтана, тэгээд дадал болчихсон учраас өглөө хүссэн хүсээгүй нүд өөрөө нээгдчихдэг нь хамгийн гоё. (инээв) Сэрээд хийх гэж байгаа ажлууд нүдэнд эргэлдээд энийгээ ч хийе гээд сэв хийтэл босоод л ирж байгаа юм. За тэгэхээр хүн, хүсэл мөрөөдөлтэй эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй байхаар тэр нойр гэдэг зүйл бол нэг их асуудал биш гэж боддог. Тэгэхдээ мэдээж шөнийн нойрыг маш чанартай авах хэрэгтэй, санаа зовоод байвал хүн унтаж амарч чадахгүй шүү дээ.

-Цаг, төлөвлөлт муутай хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүмүүс гаднаас хайгаад л яваад байдаг, та цагаа яаж төлөвлөдөг юм, цагийн менежменттэй ямар сайн ном байна аа гээд л. Үгүй ээ, зүгээр суугаад бич, за би өглөө босоод яг юу хийдэг юм? Утсаа ухаад хоёр гурван цаг суучихдаг юм уу? Өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг би яаж болих юм? Гэж бодох хэрэгтэй, зорилгынхоо төлөө өнөөдөр яг юу хийж байгаа юм? Тэгвэл өнөөдөр алдаад байгаа тэр зүйлүүдээ юугаар би нөхөж өөрчилж гаргаж ирэх вэ? хэрэггүй юм ярьж сууснаас нэг номын 10 хуудас уншчихъя. Маш жижиг зүйлүүд байгаа. Уагийн менежмент дээр ярих зүйл нь би чухал зүйлдээ төвлөрч байна уу л гэдэг байгаа. Тэгэхлээр өнөөдөр миний хийж байгаа зүйлүүд би үнэхээр чухалдаа төвлөрөөд байна уу, чухал бус зүйлд цагаа гаргаад яваад байна уу? Гэдгээ л дүгнэх хэрэгтэй.

Бидний саналыг хүлэж авч хэрэгтэй мэдээлэл сонирхолтой яриа өрнүүлсэн баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.