ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: ХИЙН ТҮЛШ аюултай санагддаг
Сэдэв, асуудал
/
2023-01-28

БОАЖ дэд сайд Ж.Ганбаатар: Огт яндангүй болгох чиглэлээр ажиллах ёстой. Энэ ажил маань юутай ч эхэлсэн. Хамгийн гол шийдэл нь хийн түлшээр солих. Өмнөговьд маш том метан хийн орд байгаа. Өмнөговь аймгийг хоттой холбосон төмөр зам бий учраас давуу тал болж байна. Хийн түлш гаргаж авах арга технологи өөрөө маш хямдхан, үр өгөөжтэй шинэ технологи юм.

Утаанаас болж “Таван толгой түлш” ХХК захирал М.Ганбаатар ажлаас  чөлөөлөгдөх ёстой юу ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Хийн түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг бүрэн арилгах боломжтой хэмээн мэдэгдсэн. Үнэхээр сайжруулсан шахмал түлшийг халж хийн түлшид шилжсэнээр утааг бууруулах боломжтой юу? Энэ талаар иргэдийн байр суурийг тодруулахад,

Иргэд:

“Хийн түлшийг сайн мэдэхгүй. Гэхдээ “Дашваанжил”-ийн газыг Баянхошуугаар тараасан. Их үнэтэй байсан. Гучаад мянган төгрөгөөр аваад арав хүрэхгүй хоногийн дотор дууссан. Түлш л дээр гэж бодож байна даа”

Иргэд: Хийн түлшийг эрсдэл ихтэй гэж боддог

“Түлшин дээрээ анхаарч, иргэдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Бид ч яахав. Хүүхдүүд л байнга ханиад хүрч байна. Утаанаас үүдэлтэй гэж эмч нар ч хүртэл ярьж байна. Хийн түлш их аюултай. Үнэндээ асааж ч чаддаггүй. Айлууд хэрэглэж байхыг харж л байсан. Гэхдээ би бол их айдаг болохоор тог тасарсан ч газ ашигладаггүй. Их аюултай л санагддаг”

“Газ өмнө нь хэрэглэж байгаагүй. Гэхдээ агаарын бохирдолд үнэхээр хувь нэмэртэй гэж үзээд, зааж зөвлөөд өгөх юм бол хэрэглэнэ дээ”

“Хийн түлш ч мэдэхгүй.Түлшний чанараа сайжруулах л хэрэгтэй. Хэдэн арван сая төгрөг л зарцуулаад байдаг. Дорвитой өөрчлөгдсөн зүйл алга. Ихэнхдээ ээж аав нь ажилдаа явчихна. Хүүхдүүд л үлдэнэ. Тэд газыг нь ашиглаж чадахгүй шүү дээ. Газыг бол эрсдэлтэй л гэж бодож байна”

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.128.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.