Б.СОСОРБУРАМ: НДШ-ийн өргүй байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсаны УРАМШУУЛАЛ олгоно
Ярилцлага
/
2023-01-31
Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой, нээлттэй байлгах хүрээнд

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжын хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Сосорбурамтай цөөн хором ярилцлаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн 18.1.1-т заасны дагуу ямар тохиолдолд урамшуулал олгох вэ?

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан түүний нэг хөдөлгүүр болох хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нэг арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгогч байгууллагад ажлуулагчын урамшуулал олгох гэх арга хэмжээ бий. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд зааснаар 25-аас доош ажилчинтай байгууллага ажлуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус бүр дээр харин 25 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн  албан байгууллага хуулийнхаа дагуу 25 даа нэг хүнээ ажиллуулаад дээр нь нэмж нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллабал ажиллуулсан хоёр дах хүн дээр гэрээ хийнэ гэсэн үг. Урамшуулалд хамрагдах журам нь:

  1. Ажил олгогч байгууллага сул чөлөөтэй ажлын байрныхаа захиалгыг тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөр зуучлал хариуцсан мэргэжилтэндээ ажлын байрны захиалгыг өгнө.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хайгчид бүртгэлтэй байх мөн тухайн дүүргийнхээ хөдөлмөр халамжийн байгууллагаар зуучлуулаад авсан тохиолдолд тушаалыг нь гаргаад хөдөлмөрийн гэрээг нь байгуулаад тодорхой бичиг баримтуудыг бүрдүүлээд дүүрэг дээрээ ирж гэрээгээ байгуулна.
  3. Гэрээ байгуулсанаас хойш 12 ба түүнээс дээш сар ажиллаж буй иргэнийхээ цалин урамшуулалыг олгоод нийгмийн даатгалын шимтгэл, татварыг төлөөд явсан тохиолдолд дараа жилийнхээ гэрээ хийсэн өдрөө гэрээгээ үнэлүүлээд хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал авна.

Бүрдүүлэх ёстой бичиг баримтаа бүрдүүлсэн ч авч чадахгүй байна гэх аж ахуй нэгж байгууллага зөндөө байна. Ямар тохиолдолд урамшуулалыг авах боломжгүй вэ?

  1. Гэрээ байгуулах үедээ хөгжлийн бэрхшээлтэй гэж дүгнэгдсэн хэдий ч удирдамжинд заасны дагуу гэрээ дүгнүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш болсон байх.
  2. Нийгмийн даатгалын хэлтэсд татвар, шимтгэлийн өр төлбөртөй тохиолдолд авах боломжгүй. Өр төлбөрыг төлж барагдуулсан үед нөхөж олгоно.

Баянзүрх дүүргийн хэмжээнд хичнээн байгууллага урамшуулал авсан бэ?

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд таван аж ахуйн байгууллага гэрээ байгуулсан боловч хоёр аж ахуй нэгж урамшуулал авсан. Харин гурван байгууллага нь нийгмийн даатгал, татварын асуудалтай байгаа болохоор авч чадаагүй. 2022 онд 14 байгууллага гэрээ байгуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон аж ахуй нэгж байгууллага бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

Өмнө нь заавал бичиг баримт шаарддаг байсан бол  одоо Монголын Фрилансеруудын Үндэсний платформ "E-job" апплейкшинаар дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус хайж буй ажлын байр, тавигдах шаардлага зэргийг тодорхой бичиж бүртгүүлдэг болсон.

E-job апплейкшинаар дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондоо холбогдож болох уу?

Тухайн байгууллага болон ажил хайж буй иргэн  e-job апплейкшинаар дамжуулан тодорхой мэдээллийг авч болно. Мөн ажил олгогч байгууллага ажиллах хүнээ сонгон нөгөө талаас ажил хайж буй иргэн ажил олгож буй аж ахуй нэгж байгууллагаа сонгон холбогдсоны дараагаар бүрдүүлэх материал, бичиг баримтаа ажил хайж буй иргэний бүртгүүлсэн хороон дээр очиж гурвалсан гэрээ байгуулсаны үндсэн дээр урамшуулал олгогдох эрх үүсдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.233.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.