Автобус баазын ДАРГА НАР хөлддөг, шатдаг ХУУЧИН АВТОБУСНУУДАА 660 саяар ДААТГУУЛАХ гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-01

Нийслэлийн нийтийн тээврийн автобус компаниудыг хотын дарга Д.Сумъяабазарын “халаасны” хүмүүс удирддаг. Сонгинохайрхан дүүрэгт алба хашиж, гишүүний туслах, бие төлөөлөгч “цүнх баригч”-аар ажиллаж байсан нөхдүүд гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй.

Том даргыгаа олон жил дагасны хүчинд ашгүй нэг юм “албан тушаалын бялуу” хүртсэн нь эвдэрч муудсан, хөллдөг, шатдаг, замдаа зогсчихдог, эсвэл осолдож аваар гаргадаг ХУУЧИН АВТОБУСНУУДЫГ тоолж бүртгэх, түүгээрээ далимдуулж нийслэлийн төсвөөс “мөнгө саадаг” газрын дарга нар болчихсон. Нийтийн тээврийн салбарт хувийн 18, төрийн гурван компани нийлээд 1000 орчим автобусаар 1,6 сая иргэний далан хувийг нааш цааш нь зөөж буй. Тэдгээр автобусных 90 гаруй хувь нь хуучирч моралын элэгдэлд орчихсон. Байс гээд л унтарч хэмхэрнэ, эсвэл шатаж дүрэлзэнэ.

Үндсэндээ иргэдийн амь насанд занал хийлсэн, эрсдэлтэй тээврийн хэрэгслүүд. “Зорчигч  тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар хотын дарга Д.Сумъяабазарын бие төлөөлөгч асан Ц.Баттөр ажилладаг. Харин “Зорчигч тээвэр гурав”  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганбаатар гэгч ажилладаг байна.

Нийслэлийн төсвөөс татаас хэлбэрээр өч төчнөөн тэрбум төгрөг авдаг атлаа үйлчилгээ, нөхцлөө сайжруулдаггүй. Харин татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг байна. Тухайлбал хотын замд зорчигч тээвэрлэж явахдаа ШАТДАГ, ХӨЛДДӨГ, МӨРГӨЛДДӨГ АВТОБУСНУУДАА даатгалд хамруулахаар 660 сая орчим төгрөгийн тендер зарлажээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.201.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.