Э.НОМИН-ЭРДЭНЭ: Аялалд мөнгө болон хэлний бэрхшээл чухал биш гол нь ТӨЛӨВЛӨГӨӨ
Ярилцлага
/
2023-02-02

Travel cheap аяллын аппликейшныг үүсгэн байгуулагч, аялагч Э.Номин-Эрдэнэтэй уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе! Анх хэзээ хилийн дээс алхаж байв? Аялал байсан уу? Сурахаар явж байсан уу?

Сайн байцгаана уу! Намайг Номин-Эрдэнэ гэдэг. Travel cheap application-ы үүсгэн байгуулагч, аялагч хүн байна. Анх оюутан байхдаа нөхөртэйгөө хамт зуны амралтаараа цагийн ажил хийгээд, олсон мөнгөөрөө Бээжин хот руу аялж байсан. Анхны аялал маань их хямдхан, сонирхолтой , хэзээ ч мартагдахааргүй байсан учраас дараа дараагийн аялалдаа гарах сэдэл төрсөн. Оюутан байхдаа янз бүрийн олон ажил хийж мөнгөө хурааж аялдаг болсон.

Манай улсын иргэдийн хувьд хямд аялах боломжтой хамгийн хялбар арга юу байдаг вэ?

Маш олон боломжууд байдаг.

Тухайлбал Монголчуудад том хоёр боломж байдаг нь Орос болон Хятад улс руу визгүй зорчдог. Орос улсаас Европын орнууд руу маш хямд өртгөөр аялах боломжтой байдаг бол Хятад орноос Зүүн өмнөд Ази руу аялахад хямд байдаг.

Тэгэхээр эдгээр зүйлээ сайн судалж, хаашаа яаж явах, хэдэн цаг явж ямар өртөг зарцуулах вэ гэдгээ сайн төлөвлөх хэрэгтэй. Сайн төлөвлөж чадвал одоогийн байгаа зардлаас хоёр, гурав дахин хямд өртгөөр аялах боломжтой.

Хамгийн хямд нь хэдэн төгрөг зарцуулж, хаашаа аялж байсан бэ?

Монголоос Тайланд улсруу хамгийн хямд өртгөөр аялж байсан. Бүх зардал нийлээд хоёр сая төгрөг арай хүрээгүй. Улаанбаатараас галт тэрэг, автобус гэх мэтчилэн ихэвчлэн газраар явсан. Гуанжоу хот руу галт тэргэнд суугаад тэндээсээ зуун мянган төгрөгөөр Тайланд руу ниссэн. Тэр аялал маань л хямд бас их дурсамжтай аялал байсан.

Мөнгө, хэл, туршлага гээд олон асуудал тулгардаг учраас иргэд төдийлөн аялж чаддаггүй. Ер нь аялалд юу чухал байдаг юм бол?

Олон хүмүүс аялахад юу чухал байдаг вэ гэж асуудаг. Миний хувьд төлөвлөгөө хамгийн чухал. Хэдэн төгрөгөөр, яаж аялах гэж байгаагаа нягт нямбай төлөвлөчих юм бол тэр аяллын өртөг гарч ирнэ. Хэдий хугацаанд хаашаа аялах вэ гэдэг нь тодорхой болно. Заавал хэлтэй эсвэл баян, мөнгөтэй байх гэсэн бодлоор хязгаарлагдах шаардлагагүй. Одоо бол 21-р зуун. Юм хөгжчихсөн. Google translate ашиглахад хэлний бэрхшээл гарч ирэхгүй. Би оюутан байхдаа Хятад руу аялж байсан. Тэр үед надад ямар ч Хятад хэл байгаагүй. Гэхдээ Google translate ашиглаад ойлголцоод явах бүрэн боломжтой байсан.

Аяллаас авдаг хамгийн сайхан мэдрэмж таны хувьд?

Хүмүүс аялна гэхээр далайн эрэг дээр ч юмуу эсвэл баян болчхоод,тодорхой мөнгөтэй болоод, тийм болчхоод гээд өөрсддөө цензур тавиад байдаг. Яг үүргэвчээ үүрээд аялахаар хэдэн төгрөгтэй байх нь хамаагүй тэнд очоод маш гоё мэдрэмжүүдийг авдаг. Би хэн бэ, ямар хүн юм, юунд дуртай, юу намайг хөглөдөг, ямар хүмүүстэй харьцахаар гоё санагддагаа мэдэж өөрийгөө таньж эхэлдэг. Тэр мэдрэмж л хамгийн гоё байдаг даа.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.75.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. ADITYA (102.88.69.210) 2024-04-25 13:41:52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00