ХОЁР жилийн дотор 10 тэрбумын ТЕНДЕР хувьдаа авсан Х.НУРБОЛАТЫН АВЛИГЫН ШИНЖТЭЙ үйлдлүүд!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-03

Монгол төрд дээр дооргүй ХУЛГАЙ НҮҮРЭЛЧИХСЭН гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй. Гишүүд, сайд нар их наядаар нь ХУЛГАЙЛДАГ бол аймаг сумдын ИТХ-ын дарга нар ТЭРБУМААР нь “хумсалдаг” байх нь. Үүний тод жишээ бол Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Халиасхарын Нурболат юм. 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан тэрбээр ковидын жилүүдэд аймгийнхаа ТЕНДЕРИЙГ ХАМЧИХСАН байж болзошгүй үйлдлүүд анхаарал татаж байна!!

Баян-Өлгий аймаг хөгжил тааруухан, иргэдийн Монгол хэлний мэдлэг маруухан. Аймгийн ИТХ-ын даргаасаа эхлээд МОНГОЛ ХЭЛЭЭР ярьж бичих чадваргүй. Монголын газар нутаг дээрх оршин сууж буй “КАЗАХСТАНЫ ДАГУУЛ УЛС” болчихсон гэхэд хилсдэхгүй. Харанхуй, бүрэнхий мэдлэгтэй, хагас дутуу боловсролтойг нь далимдуулж АШИГ ХОНЖОО ХАЙЖ, ХУВЬДАА ТЕНДЕР ЗОХИЦУУЛДАГ болохыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2022 оны 08 дугаар сарын 23-нд байнгын хорооны хуралдааны үеэр “Орон нутагт тендер авч мэргэшсэн, цүнхний компаниуд олон байдаг. Сүхбаатар, Баян-Өлгий аймагт хийж буй бүтээн байгуулалтаа сэглээд хаячихдаг компаниуд бий. Баян-Өлгий аймаг бол их хүнд юм билээ. Хатуухан хэлэхэд, ИТХ-д байгаа хэдэн нөхөр  л тендер хувааж авдаг юм билээ” гэж тодотгож хэлсэн нь бий!!!

Судлаад үзэхэд “Өлгий сумын 640 суудалтай сургуулийн барилга 43 хувийн гүйцэтгэлтэй. Өлгий сумын 250 хүүхдийн ортой цэцэрлэг 2019 онд хэрэгжсэн боловч 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч нь “Мурап” компани аж.

“МУРАП” ХХК нь түүний аав Хызыр овогтой Халиасхарын үүсгэн байгуулсан Ус хуримтлуулан ариутгаж түгээх үйл ажиллагаа, Тээвэр зохицуулалт, аялал, жуулчлалд үйлчлэх үйл ажиллагаа, Бөөний худалдаа, Барилгыг дуусгах шатны ажил, Барилга угсралтын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Нурболат нь тус компанид 2006 оноос хойш 2020 оны 10 сар хүртэл ажилласан. Ингэхдээ Баян-Өлгий аймгийн сумдад баригдах сургууль цэцэрлэгийн болон худаг гаргах чиглэлийн бага төсөвтэй ТЕНДЕРТ ямар ч шалгуургүй тэнцдэг байсан бол аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ТЕНДЕРҮҮДИЙГ арын хаалгаар шууд авдаг болсон байна.

Энэ нь орон нутгийн удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ гаргаж, өөрийн компанидаа тендер гаргуулж авдаг болохыг тодорхой жишээ юм. Тухайлбал Х.Нурболат аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсоноос хойш аймгийн худалдан авах ажиллагааны газраас болон яамдаас зарласан тендерүүдэд “МУРАП” ХХК амжилттай оролцож 19 тэрбумын ажил авсан гэх мэдээлэл байгаа ч төрийн худалдан авах ажиллагааны газрын TENDER.GOV.MN сайтаас тус компанийн нэрийг бичиж хайлт хийхэд том бага нийлсэн 10 гаруй тэрбумын ажлыг ковидын жилүүдэд авсан байна. Ингэхдээ төсвөөс мөнгөө гаргуулж авчихаад барилгаа 25 хувийн гүйцэтгэлтэй царцаасан жишээг Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн нь ийм учиртай аж. Х.НУРБОЛАТ төлөөлөгч 2020, 2021 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 35 саяын үнэ бүхий Land Cruiser 105 машин унадаг гэсэн бол тендерээс олсон ашгаасаа 2021 оны ЛАНД-300 аваад уначихсан.

Эндээс хамгийн сонирхолтой нь тус компани “ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГААННУУР ХИЛИЙН БООМТОД ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА” ШИНЭЭР БАРИХ” ажлыг 2019 онд хийж гүйцэтгэсэн бол 2022 оны сүүлээр Х.НУРБОЛАТЫН төрсөн дүү Х.Нурбахит нь Цагаан нуур боомтын Гаалийн газрын дарга болсон. Дүүгээ Гаалийн газрын дарга болгоод зогсохгүй уг газрын хамаг тендерт хүртэл гараа дүрчихсэн гэхээр түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй гэх дүгнэхэд үнэнээс хол зөрөхгүй юм.

Түүний дээрх үйлдлүүд нь АВЛИГЫН ЭСРЭГ ХУЛИЙН 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанэтгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг,

3.1.3."албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргийг зөрчсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Баурыжан 2022 оны 12 сарын эхээр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхдөө аймгийнхаа ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрлээ. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат даргыг АЖЛААС НЬ ХАЛ, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керей нарыг үүрэгт ажлаас нь чөлөөл. Энэ хоёр хүнийг ажлаас нь халахгүй бол Засаг даргын суудлаа өг гэсэн улстөрийн шахалтад орсон учраас би хоёр хүний албан тушаалыг өөрийнхөө суудлаар солих шийдвэр гаргасан” гэдгийг онцолсон юм. Тэгвэл аймгийн Засаг даргыг огцруулж мөнгөөр албан тушаалд очих гэсэн увайгүй аргыг хэрэгжүүлэгчид нь Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.НУРБОЛАТААР толгойлуулсан Засаг даргын зөвлөх, орлогчоор ажиллаж байсан нөхдүүдээс гадна УЛААНБААТАР хотод Засгийн газрын ордонд суудаг нэр бүхий улстөрчийн оролцоо, хамжлага байсан аж.  Тэрбээр төрд ажиллаж байсан туршлагагүйн дээр МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ТУН ХОМС нэгэн юм. Боловсролын яам Баян-Өлгий аймгийн хүүхэд багачуудын МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГТ, харин Засгийн газар, Төрийн албаын зөвлөлийнхөн ДАРГА, ДААМЛУУДЫНХ нь мэдлэгт ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ бол болохгүй нь. Одоо Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Арманы Боловсролын яаманд хаягласан АЛБАН БИЧИГ “хэл ам” дагуулсаныг бүгд мэдэж байгаа. Ямар сайндаа л Л.Энх-Амгалан сайд БАЯН-ӨЛГИЙНХӨНД ТУСГАЙ ХӨТӨЛБӨРӨӨР МОНГОЛ ХЭЛ ЗААХААС гэх вэ дээ!!!

Хүүхдүүд нь ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ, дарга түшмэлүүд нь мөнгөний, эрх мэддийн эрхшээлтэй Баян-Өлгийн иргэдийн хуралд МОНГОЛ ТӨР анхаарлаа хандуулахгүй бол БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА гэгчээр үглэж, загнаж, хянаж цагдахгүй болохоор ГЭР БҮЛ, АХ ДҮҮСЭЭРЭЭ нийлж хувийн компанидаа тенде зохицуулж гаршлаа шүү Д.Амарбаясгалан сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.