ХОРИГТОЙ, ХОРИОТОЙ, “ТЭНЭМЭЛТЭЙ” ТЭМЦЭЛТЭЙ, долоо хоног!!!
Нийтлэл
/
2023-02-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны ХОРИГОО тавьж, Койн авсан иргэд ХООСОРЧ, Ардчилсан намын даргад БАТЛАМЖ ГАРДУУЛЖ, МАН-ын Ж.Мөнхбат гишүүн БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ, ХҮН нам автобусанд сууж гэр хороололоор танилцаж (ЖҮЖИГ) тоглож, Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авья гэсэнч Засгийн газраас ногдол ашиг өгөх боломжгүй гэж тас гүрийсэн долоо хоногийг тоймлон хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  анхны хоригоо тавьлаа

Нэгдүгээр сарын сүүлээр Засгийн газраас санаачилсан УИХ-аар яаралтай батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” нь иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн эрхийг зөрчсөн гэж олон нийт шүүмжилж, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацааны анхны хоригоо тавьлаа.

Нүд улаан мөнгө цагаан гэж Койн авсан иргэд хоосорсноо илэрхийллээ

تويتر \ Baagii L (Bayaraa0218@)

Мөнгө бороо шиг шаагаад орно гэсэн сохор шуналдаа хөтлөгдөж дуйвардуулах нэгэн байхад луйвардах нэгэн нь бэлэн байх цаг ажээ. О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр,  нарыг бүлэглэн зохиомол байдлыг бий болгож үнэт цаасны зах зэлийн IHC койн гарган хөрөнгө татан төвлөрүүлж улмаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж 461 дүгээр хорих ангид хорьсон юм. ICH койн фейсбүүкийн сторид хууртсан иргэд уйлан гэр орон, машин тэрэг, байдаг бүхнээ хуу хамаад бүтэн амьдралаа бооцоонд тавьсанаа ч илэрхийллээ.

Ардчилсан насын дарга С.Эрдэнэ угсаа залгамжлагчдаа батламжаа гардуулав

С.Эрдэнэ, Д.Ганбат нар нэгэндээ “Тэргүүн дэд дарга, НБДарга, Зөвлөх” гэх  албан тушаал өгдөг болжээ | iSee.mn

Ардчилсан намын даргын сунгаа цахимаар боллоо. XVI их хурлыг хуралдуулж УИХ-ын гишүүн Д.Ганбат 21 027 хүний санал авч ардчилсан намын даргийн ялалт байгууллаа. Ардчилсан намын мөнхийн дарга гэгдэх С.Эрдэнэ өмнө нь хариуцлагаа хүлээж намын (хуурамч) тамга тэмдгийг Ц.Туваанд хүлээлгэн өгч, дараагийн намын даргаа сонгох үүрэг хүлээлгэсэн. Тулгатд ч мөн адил тамга өглөө гэсэн тамга биш тамганы хайрцаг өгсөн нь бас л алдаа болж муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэр болсон. Энэ удаад Д.Ганбатд ардчилсан намын тамгыг бус, батламж гардуулж түүний нэрийг нь Улсын Дээд Шүүхэд өргөн барихаар хандлаа. Дайны хажуугаар дажин гэж цахим сонгууль хууль бус болсон гэж нэр дэвшигч Л.Гүндалай нь мөнхийн дарга С.Эрдэнийгээ Авлигатай тэмцэх газарт өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Ж.Мөнхбат: Манай гэр бүл баян тарган биш ээ | News.MN

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон гэх шалтгааны улмаас бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд түүнийг яллагдагчаар татаад байгаа гэж зарим хэвлэл мэдээлэлээр бор шувуу ниссэн. Тэгвэл гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай билээ. Харин намрын чуулган завсарлаад буй. Хэрэв тэр гишүүн байхаа боливол Архангай аймгийг төлөөлөх нэг гишүүний суудал парламентад сул үлдэж, улмаар нөхөн сонгууль явуулах шаардлага үүсэх юм.

Т.Доржханд тэргүүтэй ХҮН намыхан автоусанд сууж гэр хороололоор танилцаж (жүжиг) тавьлаа

МАН-ын ХҮН Т.Доржханд “УИХ-ын гишүүдийн тоог нэм” хэмээн сонин тарааж,  автобусаар зорчин эрх баригчдын гар хөл болж эхлэв /САНАЛ АСУУЛГА/ | iSee.mn

Одоогоос яг нэг жилийн өмнө ажлаа хий үгүй бол тар гэх тайван жагсаал эхлүүлж байсан ч шийдвэрт хүрч чадаагүй. Тэгвэл Т.Доржханд тэргүүтэй хүн намыхан энэ авлига, хулгайг өөрчилж, бодит орлогыг нэмж, Монголдоо амьдрах боломжийг нээж өгөөч гэж автобусанд сууж, гэр хороололоор танилцаж, иргэдтэй уулзаж Сүхбаатарын талбайд жагсаал хийж (жүжиг) тоглов уу? Тэрээр цаашдаа ч 21 хоног аймаг 9 дүүргээр явж мэдээлэл тараана гэж (нүхээ ухаж) байгаа бололтой.

Зарим иргэд цагаан сараас өмнө өнгөрсөн гурван жилийн ногдол ашгаа авахыг хүссэн ч засгийн газраас боломжгүй гэлээ

Г.Хажидмаа: Тэтгэврийн доод хэмжээг НЭГ САЯ төгрөг болгохыг шаардаж байна

Зарим иргэд сар шинийн баяраас өмнө 20, 21, 22 оны 1072 хувьцааны ногдол ашгаа нөхөж авья гэх уриан дор нэгдэж төв талбайд жагсаал хийсэн боловч Засгын газраас ногдол ашгийг тараах боломжгүй гэж амыг нь таглав. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын ногдол ашгийг тараах боломжтой эсэхийг Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгя Ж.Ганбатаас тодруулахад тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас ногдол ашиг нөхөн тараах санхүүгийн боломжгүй байна.  Учир нь ирэх дөрөвдүгээр сард 400 тэрбум, наймдугаар сард 100 тэрбум гээд нийтдээ 500 тэрбумын бондын өрийг хугацаанд нь төлөх ёстой гэх тайлбарыг өглөө.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар спортын гэмтэл авж хагалгаанд орлоо

Д.Сумъяабазар: Хар тэнгис дахь Таманий боомтоор жилд 25 сая тонн нүүрс  экспортлох боломжтой

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг (халтирч унаж) бэртэл авсан гэх дам яриа ард иргэд, зарим хэвлэл мэдээлэлээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон гэх мэдээллийг албанаас мэдээлэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн болохоосоо өмнө  чөлөөт бөхийн тамирчин байсан билээ. Тухайн үедээ авч байсан бэртэл нь сэдэрсэн бололтойдог.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.57.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.