Ахмадууд 1072 ХУВЬЦААГАА өвлүүлэх хүсэлтэй байна
Сэдэв, асуудал
/
2023-02-05

Монгол Улсын Засгийн газраас 98 дугаар тогтоол гарган 2011 оноос өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэдэд хувьцаа гэж юу болох, ямар үр өгөөжтэй талаар мэдлэг боловсрол тааруу байсан ч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдвал энэ 1072 хувьцааг авах юм байна гэсэн ухуулгыг төрөөс хийсэн.

Улстөрч агентлагаас 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох боломжтой эсэх мөн нар барсан иргэдийн 1072 хувьцаа өвлөгдөх боломжтой эсэх талаар иргэдийн байр суурь болон албаны байр суурийг сурважиллаа

1072 хувьцаа өвлүүлэх, мөн нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх боломжтой, эсэхийг иргэдээс тодрууллаа


Иргэн Г.Дулам: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын 1072 хувьцаа бол хүний хувийн өмч учраас үр хүүхэддээ өвлүүлэх эрхтэй, өвлүүлэх ч ёстой. Ногдол ашгаа авдаггүй юм аа гэхэд үр хүүхэддээ хувьцаагаа өвлүүлмээр байна.

Иргэн Э.Баяр: 1072 хувьцаа хэсэг бүлэг хүмүүс халааслаад гадаадуудыг тэжээдэг хөрөнгө биш. Монгол улсын байгалын өмч, газрын баялаг иргэдийн өмч гэж хуулиндаа заасан байдаг.  Монгол улсын төр засаг, тэргүүнүүд толгойтой байсан бол Норвегийн баялгийн сангаас ч илүү сайхан амьдарч чадах байлаа.

Иргэн Г.Хажидмаа: 1072 хувьцааны ногдол ашгийг ард иргэддээ цаг тухайд нь өгч байсан бол алт, зэс бусад баялагаа ухаад байх шаардлагагүйгээр монгол улсад зуун зуун сургууль, зуун зуун цэцэрлэг, зуун зуун үйлдвэр барих нөөц бололцоо байсан. Үүнээс харахад төр засгийг ямар хэмжээнд, яаж удирдаж байгаа нь тодорхой харагдаж байна.

Иргэн Б.Цэгмид: “Үндсэн хуулийн 6.2-т Стратегийн ордуудын үр өгөөжийг иргэдэд хүртээнэ" гэсэн заалт бий. Ингэвэл ард түмэн эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Монголын залуус хүсэл мөрөөдөлтэй болж Дэлхийн хөрөнгө оруулагч зах зээлд орох зам нээгдэнэ. Засгийн газрын 2007 оны 72-р тогтоолоор 54 орд байдаг гэсэн. Эрдэнэтийн дийлэнх хувь буюу 66 хувь ард түмний мэдэлд байх ёстой. Оюу толгойн дийлэнх хуь буюу 66 дээш хувь ард түмний мэдэлд байх ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-н дийлэнх хувь буюу 66-100 хувь нь ард түмний мэдэлд байх ёстой юм. Энэ хуулийхаа дагуу бид ногдол ашгаа авч чадах юм бол бүгд эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Өр зээл байхгүй болно. Залуучууд өөрсдийн бизнесээ эхлүүлж чадна.

Иргэн О.Тулга:  Монголчууд бид гурван сая ч хүрэхгүй хүн амтай, байгалийн баялаг ихтэй, байж нэн ядуу амьдарч байна.  Ард иргэддээ хувьцаа гэж өгчөөд ард нь идсээр л иргэн баян улс хөгждөг.

Тэгвэл албаны эх сурвалжилсаны мэдээлэлсэнээр:

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжын төв" ХХК-ын захиргаа, хууль зүйн дарга Ж.Амарсайханаас тодрууллаа

Монгол Улсын Их Хурал болон Засгийн Газраас нас барсан иргэдийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлөх эрхийг нь хараахан шийвдэрлээгүй байна. Шийдвэр гарсан тохиолдолд иргэний хуулийн ерөнхий зарчмаар хууль ёсны өв залгамжлагчид нь “Эрдэнэс Тавантолгойн”1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэхэд бид бэлэн. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хүүхдэд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх зэрэг  асуудлууд хүлээгдээд байгаа юм. Монгол улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын 1072 хувьцааг тэгш хувиарлаж эзэмшүүлсэн. 2019 оны ногдол ашгыг тараасан харин 2020,2021,2022 оны ногдол ашгийг тараах шийдвэрийг Улсын Их Хурал болон Засгийн Газарт яригдаж буй асуудал 2019 оны байдлаар 2,2 сая ширхэг хувьцааг ард иргэдэд амжилттай тараагдсан.

 “Эрдэнэс Тавантолгой”ХК-ын Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас зариг.мн сайтад өгсөн тодруулгадаа

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой”-н Худалдан авагч компаниудыг нийтэд ил тод  болгоно ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

 “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд нийтдээ 500 тэрумын бондын өрийг төлөх ёстой. Бид цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааг иргэдэд тараах санхүүгийн боломжгүй байна гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлэлсэнээр: 

Мэдээ.МН

Тэрбээр “Ногдол ашиг тараах асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн компанийн ашиг алдагдал хэр зэрэг байна вэ гэдэгтэй эл асуудал ихээхэн хамааралтай. Аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилах ёстой. Улс төрийн шийдвэрийг бол УИХ гаргана. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн гэв.

Нас барсан иргэдийн хувьцааг үр хүүхэд болон, ар гэрийнхэнд өвлүүлэх боломжтой ч Монгол улсын их хурал болон Засгийн газраас хараахан шийвдэрлээгүй байгаа юм. Эх орны хишиг гэх 1072 хувьцааг нэг сая төгрөг хэмээн Төрийн ордонд үнэ тогтоосон байдаг. Гэтэл ард иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг 2019 оноос хойш олгосонгүй. Иргэд хувьцааны ногдол ашгаа нөхөж авмаар байна гэх жагсаал хийж байгаа хэдий ч засгийн газраас олгох боломжгүй гэх тайлбарыг өгсөн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.