А.Сүхболд: Багахангай дүүрэгт шилжин ирвэл ГАЗАР, ДЭД БҮТЦИЙГ нь шийдчихсэн. Та хүрээд ир
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-02-05

Монгол улсын Засгийн газраас Улаанбаатар хотын хүн амыг цөөлөх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор алслагдсан гурван дүүргийг хүн амаа 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх чиглэл гаргасан. Энэ удаад бид Багахангай дүүрэг хотоос шилжиж ирэх иргэдийг хүлээж авахад бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Засаг дарга А.Сүхболдтой ярилцлаа!!!

Багахангай дүүрэгт цас их орсон гэж байна өөр ямар асуудлууд тулгарч байна, Ер амьдрахад таатай орчин юм байна шүү дээ?

Энэ жил цас их орсон, Зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд манай нутгийн 80-90 хувь нь зудын байдалтай байна гэж гарсан. Бид нар энэ өвөл гурван удаа малчдынхаа гэрээр очиж ахуй амьдралтай нь танилцаж, эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Багахангай дүүрэг маань хүн амын нягтрал багатай үүнтэй холбоотой агаарын бохирдол, түгжрэл байхгүй, хүн амын сэтгэл санаа ч тайван байдаг. Бидний хувьд эдийн засгаа тэлэхийн тулд ажлын байраа нэмэгдүүлэх асуудал л байгаа. Энэ жилийн хувьд манай дүүрэг дээр гурваас дөрвөн том хэмжээний төслүүд яригдаж байна. 2020 онд үйлдвэр технологийн парк байгуулагдсан үүн дээр түшиглээд гурван компани нэлээд идэвхтэй явж байна. Кокс боловсруулах, Төмөр замын битон үйлдвэрлэх, нөөшилсөн мах үйлдвэрлэх энэ төслүүд явж байна.

Танай дүүрэгт ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа хүн хэр байдаг вэ?

Манай дүүрэг 4800 хүн амтай. Ажил идэвхтэй хайж байгаа бүртгүүлсэн гэх юм бол 260 гаруй хүн байдаг. Бид нарын судалгааны хүрээнд 800 гаруй хүн ажилгүй байна гэсэн тооцоо гарсан. Засгийн газраас энэ алслагдсан гурван дүүргийг бодлогынхоо төвд авч үзэж байна. Дүүргийнхээ хүн амыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан, үүний бэлтгэлийг хангах нь орон нутгийн үүрэг. Хүн ирээд суурьшихад хамгийн эхэнд дэд бүтцийн асуудал байгаа, үүнийг шийдээд явж байна. Манай дүүрэг байгуулагдаад 34 жил болоход үе үеийн удирдлагууд хүн амаа нэмэгдүүлэх, тайтай нөхцөлийг бий болгох тал дээр анхаарал хандуулж ажиллаж ирсэн. 2019 онд 20,000 хүн суурьшихад хүрэлцэхүйц хэмжээний  цэвэрлэх байгууламжийг байгуулсан.  119МВт-ЫН станцыг барьж эрчим хүчний асуудлаа шийдчихсэн.  Одоогоор 11,800 газар олголт хийгдчихсэн. Дүүрэгт маань шилжиж ирэх иргэдийг хүлээж авахад бэлэн. 

Хүн ам суурьшиж ирэхэд бэлдэж байна шүү дээ, үүн дээр дутагдаж байгаа төрийн бодлого байна уу?

Багахангай дүүргийг хөгжүүлэхэд бид 2030 он гэхэд 10,000 хүн амтай болохыг зорьж байна. Төрийн үйлчилгээгээ бид харьяалал харгалзахгүй үзүүлээд явж байна. Ажлын байраа нэмэгдүүлсэн, байгаль орчинд ээлтэй иймэрхүү төслүүдийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг авч хамтарч ажиллахыг зорьж байна. Манай дүүрэг бол төсөл хөтөлбөр явуулж байгаа байгууллагуудыг аль болох дэмжиж ажилладаг ингэснээр ажлын байр нэмэгдэх юм. Нийслэлийн өмчит ганцхан махны үйлдвэр байдаг “Багахангай мах боловсруулах үйлдвэр гээд энэ 2004 оноос хойш үйлчилгээ нь зогсчихсон. Банк дээр 430 саяын өртэй юм билээ. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулах ажил байгаа.

Юунаас болоод үйл ажиллагаа нь зогсчихсон юм бэ?

Тухайн үеийн удирдлагуудын менежмент муу байснаас болсон байх. Одоо үүнийг сэргээх талаар ярилцаж байгаа. Ашиглалтад оруулснаар иргэд ажилтай хямд махтай байх давуу талууд байна.

2022 оны мал тооллогоор хэчнээн мал бүртгэгдсэн бэ? Малчдын байдал хэр байна вэ?

2300 малчин иргэн болон мал байна. Эдгээрийн 26,000 орчим нь мал байна. Энэ өвөл бол хүнд өвөл боллоо. Хавар ч гэсэн хүндрэх нь тодорхой боллоо. Дүүрэг орон нутгийн зүгээс тодорхой хэмжээний өвс, малын тэжээл бэлдсэнийгээ тараасан. Монголын улаан загалмай нийгэмлэгт хандтал 10 малчдад дэмжлэг үзүүлсэн. Ирэх долоо хоногт үлдсэн байгаа өвс тэжээлээ үлдсэн айлуудаа хүргэнэ. Шадар сайд, Улсын онцгой комиссоос дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гурван сарын эхээр ирж танилцаад ямар шийдвэр гарахыг хүлээгээд байж байна даа.

Хүмүүс ирж суурьшихад сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн хангамж хүртээмж хэр байна вэ?

Манай боловсролын үйлчилгээ харьцангуй боломжтой, Улсын хоёр, төмөр замын нэг нийт гурван цэцэрлэгтэй. Улсын нэг сургуультай, сургууль маань 880 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаас 820 орчим хүүхэд сурч байна. Цэцэрлэг бол хангалттай хүүхдийн анги дүүргэлт 25,26 хүүхэдтэй. Боловсон хүчний хувьд улсын хэмжээнд дутагдалтай байгаатай адил манайд ч гэсэн дутагдалтай байна. Эрүүл мэндийн салбарын хувьд манай эмнэлэг 2019 онд шинэ байранд орсон, 40 хүний ортой дөрвөн давхар эмнэлтэй болсон. Үүнийгээ дагаад тоног төхөөрөмжийн асуудлуудаа шийдсэн. Нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байна. Шүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч байхгүй, үүн дээр зар тавиад явж байгаа. Алслагдсан дүүргүүдэд ажиллах боловсон хүчиндээ олгох урамшууллыг нэмэх хууль гаргавал боломжууд гарч ирнэ харж байна!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.81.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.