Өмнө нь 120 саяыг зарцуулсан хөрсний бохирдлыг дахин 250 саяар СААРМАГЖУУЛАХ гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-07

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ онцлоод буй!

Өнгөрсөн 2022 оны 10 сард Нийслэлийн Байгаль орчны газраас “хөрсний бохирдлын судалгаа хийх, зураглал гаргах” зорилгоор нийслэлийн төсвийн 120 сая төгрөгийг зарцуулсан ч ЯМАР ҮР ДҮН гарсан нь тодорхойгүй!! Өмнөх 120 саяын зарлага нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй “цавчаанд орчихсон” байхад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 250 сая төгрөгийн төсөвтэй “хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх” тендер зарлажээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.