Э.ЭНХНОМУН: Хүнийг хайрлах тусам илүү зөөлөн, энхрий, ялдам болдог юм шиг санагддаг
Ярилцлага
/
2023-02-09

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч, уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Номун гэдэг. Би 22 настай. Саяхан СУИС-ийг жүжигчиний мэргэжлээр төгссөн.

Ойрын үед цахим сүлжээнд “Найз залуудаа эрхлээд намайг лифтэнд өргөж оруул” гэх бичлэг хандалт өндөртэй байна. Тэр бичлэгийн талаараа хуваалцахгүй юу?

Ер нь бол бичлэг хийж байгааг нь мэдээгүй. Би яг кардионоосоо дөнгөж ирчихээд дэлгүүр ороод гэрлүүгээ орох гэж байсан юм. Тэр үед жоохон толгой өвдөөд, ядраад байсан. Уг нь хэн ч байхгүй байсан юм. Тэгээд би лифтний урд суугаад эрхлээд намайг өргөөд оруул аа гээд найз залуудаа эрхлээд байж байсан чинь нэг мэдсэн олон хүмүүс ороод ирчихсэн. Тэгээд би ичээд бүр босож чадахгүй байж байсан чинь манай найз залуу буцаж гарч ирээд тэгээл энэ бичлэгний үйл явц болсон. /инээв/ Мэдээж найз залуудаа хөөрхөн харагдаж байгаа болохоор постлосон байх. Би ч бас нээх их юм бодоогүй.

Бичлэг түгснээс хойш хүмүүсийн сэтгэгдэл янз бүр байсан. Зарим нь сайхнаар хүлээж авч байхад, зарим нь шүүмжилж хүлээж авсан. Тэр бүрийг яаж хүлээж авсан бэ?

Намайг тэр үед согтуу байсан юм уу гэх сэтгэгдлүүд байсан. Би бол уудаггүй. Тийм л юм болсон доо. Гэхдээ тэр бичлэгийг манай найз залуу инстаграм дээрээ нэг цаг орчим л байлгасан тэгээд устгасан тэр хооронд олон пейжүүдээр цацагдчихсан. Бид хоёр эхлээд устгуулах гэж нэлээн үзсэн сүүлдээ бүр дийлэхээ болиод орхисон доо Бичлэгнийхээ сэтгэгдлүүдийг уншаад хүмүүс ер нь их стресстэй байгаа юм байна гэж бодсон. Зүгээр л хоёр хүн бие биедээ эрхэлж байгаа л бичлэг шүү дээ. Хүмүүс маш их стресстэй байна лээ. Бага стресстээрэй ямар ч гэм хор хийгээгүй шүү дээ. Аав, ээж харчхаад яах гэж тийм юм тавьсан юм бэ хүмүүс муухайгаар хэлж байна гээд хэлсэн. Гэнэт л хүмүүс миний амьдралд оролцоод чи ийм байна, тийм байна гээд judge хийгээд л аймар их сэтгэгдлээ хэлээд л анх бол эвгүй жоохон эмзэглэх гээд байдаг байсан. Зарим хүмүүс худлаа хэлнэ тэр үгэнд нь би итгэдэг ч юм уу надад сэтгэл зүйн дархлаа суугаагүй байсан гэх юм уу одоо бол гайгүй болсон. Нурка битгий уншаа хүмүүс угаасаа л ингэдэг юм, хүмүүс чамайг юу ч хийгээгүй байхад judge хийнэ, муулах үеүд зөндөө гарна тэр болгон дээр тоогоод эмзэглээд байх юм бол хэцүү тийм болохоор аль болох тоохгүй бай, битгий унш, битгий хар тийм юмнаас аль болох хол бай гээд л маш их юм надад зааж сургадаг.

Таны бодлоор хайр гэж юу вэ?

Бид хоёр үерхээд есөн сар болох хугацаандаа өдөр болгон аз жаргалтай байгаагүй, дандаа эрхлээл, намайг ингээч гэж өнгөрөөгөөгүй, мэдээж асуудлууд тулгарч байсан муудалцах үе зөндөө байсан гэхдээ бүх шийдвэр нь хамт үлдэх байсан. Хүн болгон муудалцах үедээ тааруулж ууралдаг байх хэрэгтэй хүмүүс уураа барьж чадаагүй гэдэг яг үнэндээ хүн уураа барьж чадахгүй байна гэж байдаггүй. Хайртай хүндээ зөөлөн, энэрэнгүй хандахыг хичээгээрэй. Би бас суралцаж байгаа. Миний бодлоор тэр хүнийг байж байхыг нь харах, зүгээр л амьсгалж байгааг нь мэдрэх өөрөө хайр. Яг цаанаасаа ундраад байдаг шүү дээ. Яахав миний бодлоор би бол дөнгөж анх үерхэж байхдаа ч юм уу тэгж эрхэлдэг байгаагүй яваа яваандаа цаг хугацаа явах тусам зүгээр л тэр хүнд би өөрийнхөө ямар ч байдлыг харуулсан намайг хайрлах юм шиг, намайг юу ч хийсэн зүгээр л ойлгох юм шиг тийм дулаахан санагддаг хүн тийм болохоор л надаас яг тийм хэмжээний emotion гарж байгаа гэж бодож байна л даа. Мэдээжийн хэрэг хүн болгонд очоол намайг ингэ, намайг тэг гээд байж болохгүй тэрийг би ч гэсэн мэдэж байгаа гол нь зүгээр л би хайрлагдаж байгаа тэрийг би өөрөөрөө мэдэрч байгаа тийм л хүн. Хүнийг хайрлах тусам хүн илүү зөөлөн, энхрий, ялдам болдог юм шиг санагддаг.

Та хоёрыг хараад үлгэр дурайлал авдаг дүү нартаа хандаж үг хэлвэл

Анзаараад байхад дийлэнх нь өөртөө итгэх итгэл нь бага байгаа юм шиг бас хэтэрхий их амьдрал руу яараад шунаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь би 22 нас хүртлээ хүнтэй үерхэж үзээгүй байхдаа яг л тийм байсан бусад үеийн хүүхдүүд хүнтэй үерхээд байхад би яагаад тэгдэггүй юм болоо ч гэдэг юм уу, тиймэрхүү юмнууд зөндөө бодогддог л доо. Гэхдээ хүнд яг ирэх ёстой үедээ л ирдэг болохоор хэзээ ч битгий яараарай тайван хүлээцтэй байгаарай ямар нэгэн байдлаар чиний өмнө хийх ёстой юм зөндөө байгаа зүгээр л өөрийнхөө зорилгийг тодорхойлоод тэрнийхээ төлөө хичээгээд явж байхад бусад зүйл нь яг аяндаа болоод өөрөө ирчихдэг. Тийм болохоор өөрийгөө хийж чадна гэдэгт итгээрэй, өөртөө хайртай байгаарай, зөөлөн хандаарай гэж хэлнэ дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.151.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.