Э.ЧИНЗОРИГ: Халуун усны мөнгөө төлөөгүй бол Монгол банкинд ХЭРЭГЛЭГЧИЙН МУУ ТҮҮХТЭЙ болгоно
Ярилцлага
/
2023-02-11

Халуун ус ханган нийлүүлэхтэй холбоотой хэрэглэгчдийн гомдол хүсэлт, хэрхэн шийдвэрлэдэг талаар тодруулахаар “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны Хэрэглэгч орон нутаг хяналтын газрын мэргэжилтэн Э.Чинзоригтой уулзаад байна. Танд өдрийн мэнд хүргэе! Хэрэглэгчдээс голдуу ямар гомдол хүсэлт ирдэг вэ?

9 сарын 15-наас 11 сар хүртэл халаалт халуун усны чанар стандарт шаардлагадаа хүрэхгүй байна гэсэн санаал гомдол хамгийн их ирдэг. Өвлийн ид хүйтнээр халаалтын гомдол харьцангуй гайгүй болдог. Одоо бол хамгийн ихдээ усны төлбөр мөнгөний талаар гомдол ирж байгаа. Түүнийг нь шалгаж үзэхэд халаалт доголдсон, илүү мөнгө төлсөн гэх мэт гомдлууд байдаг. Баримтад тулгуурлан хяналт шалгалт хийгээд үзэхээр үндэслэлгүй худал мэдээллүүд болж таардаг. Иргэд мөнгө төлөх хүсэлгүйгээс эрчим хүчний салбарт авлага үүсгэж төрийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байгаа.

Иргэд голдуу ямар шалтгааны улмаас ус тогныхоо мөнгийг төлөхгүй уддаг юм бол?

Өчигдөрхөн Баянзүрх дүүргийн Хорго хотхонд Сод эгшиг компаниас байраар нь халуун усыг нь хаачихсан гээд гомдол ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Хаус голдинг компани Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 105, 106, 107-р байруудын халуун ус нийтээр нь хязгаарлачихлаа гэсэн гомдол ирсэн. Энэ юунаас үүдэж байна вэ гэхээр хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хязгаарлах эрх нь хуулиар зохицуулчихсан байдаг. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хангагдах ёстой. Нөгөө талдаа гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой.

Усны мөнгөө төлөхгүй удвал ямар арга хэмжээ авдаг вэ?

Мэдэгдэл наадаг уг нь. Гэвч төлөөгүй тохиолдолд эзэнд нь мэдэгдмээр байвч гэртээ оруулдаггүй ч юмуу шалтгаануудаас болоод өр өглөг нь нэлээн хуримтлагдчихдаг. Эцсийн арга нь байр нийтээр нь хаахаас өөр аргагүй болдог .Тэгээд мөнгөө төлчихсөн иргэд хохирдог. Мэдээж төлчихсөн иргэд хохирч байгаа тул бид очиж усыг нь нээж өгдөг. Иргэд эрх гэхээс гадна үүрэг гэж байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм л даа. Компаниуд авлагаа авч чадаагүй учраас таслах арга хэмжээ аваад байдаг. Таслах арга хэмжээ авахаас илүүтэй айлд нь мэдэгдэж мэдэгдэл өгөх хэрэгтэй.

Халуун, хүйтэн усыг тасдахыг хориглосон байдаг. Мөнгөө төлөөгүй иргэдийн усыг таслах нь яг зөв үү?

Эрчим Хүчний сайдын тушаалаар 11 сарын нэгнээс гуравдугаар сарын 1 хүртэл холболт салгалтыг хориглосон байдаг. Гэвч иргэд усны мөнгөө төлөхгүй удахаар зөрчлийн хуулийг зөрчсөн гэж үздэг тул хуулийн байгууллагаас арга хэмжээ авхуулдаг.

Усыг хязгаарлахаас өөр ямар нэгэн гарц шийдэл бий юу?

Төлсөн иргэдийг хохироохгүйгээр авлагаа авах ямар арга боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Цаашдаа төлбөрөө төлөөгүй бол Монгол банкинд хэрэглэгчийн муу түүхтэй болгох ч юмуу тийм санал санаачлагуудыг гаргаж байгаа. Сүүлд бас цахилгаанаар хязгаарлах боломж байна уу гэхчилэн шийдэх олон боломжуудыг хайж байгаа.

Халуун ус болон халаалтын төлбөр одоо яг хэд байгаа вэ?

Халуун ус халаалтын төлбөр тогтмол авагддаг. Үл хөдлөх хөрөнгийн үндсэн талбайн хэмжээгээр халаалтын төлбөрийг тогтмол төлдөг. Халуун хүтэн усыг тоолуурын заалтаараа төлнө. Халуун ус м.куб нь НӨАТ-тайгаа 1834 төгрөг, халаалт нь 506 төгрөг, дулааны үйлчилгээний суурь хураамж, метр квадратаас хамаараад 3300, 5300, 11000 гээд авдаг. Цэвэр бохир ус бол Усны хороо гээд байгууллагаас 2022 оны 11-р сарын 22-нд усны хэрэглэний тариф нэмэгдсэн. Харин эрчим хүчний тарип бол 2019 оноос хойш нэмэгдээгүй. 2023 оноос аж ахуйн нэгжийн нэмэгдсэн тариф бүтэн төлөгдөж эхэлсэн

Хэрэглэгчдийн хамгийн хүсэж байгаа зүйл юу байна?

Хэрэглэгчид аль болох төлбөрөө багасгах, төлбөрөө хийхгүй байх сонирхолтой болжээ. Энэ нь Засгийн газраас ковидын үеэр хөнгөлснөөс хэрэглэгчид төлбөрөө төлөхдөө хойрго ханддаг болсон.

Хэрэглэгчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөх шаардлагатай байна. Мөн эрчим хүчээ хяналттай, хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай. Юнивишн, утасны төлбөр зэргийг төлөөгүй бол яадаг билээ. Түүнтэй л адилхан. Иргэд орон сууц, нийтийн эзэмшилд амьдарч байна гэдгээ ойлгодоггүй. Бусдадаа төвөг удаж байдаг. 

Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.7.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.