Ш.АДЬШАА: Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн хэлэлцүүлэг хийлээ
Ярилцлага
/
2023-02-11

Монгол Улсын Их Хурлын намрын чуулган завсарласантай холбоотой тойрогтоо ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаатай уулзаад байна.

Танд өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр хууль хүчний байгууллагууд Их хурлаар хэлэлцүүлж байгаа төрийн албаны ёс зүйн төслийг танилцууллаа. Үүн дээр та гишүүний хувьд ямар бодолтой байна?

Монгол улсын тамгын газрын хууль эрх зүйн газар, Ардчилсан намын бүлэгтэй хамтарч энэ ажлыг явуулж байна. Ховд аймагт Газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хууль, Төрийн албаны ёс зүйн тухай хуулиар хэлэлцүүлгийг зохион байгуулахаар ажиллаж байна. Газрын тухай хууль бол Монгол улсын Үндсэн хуулийн араас орох хэмжээний ач холбогдолтой хууль. Хүний өмчийн эрхтэй холбоотой, түүнчлэн улс орны эдийн засгийн баталгаа болсон газрын харилцааны тухай яригдаж Үндсэн хуулийн 6.2 т заасан газрын хэвлийн баялгийг ашиглах түүнтэй холбоотой харилцааг зохицуулах өргөн утга агуулагатай хуулийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлж байна. Өнөөдөр энэ хуулийг хэлэлцүүлж өргөн олны саналыг авч байгаа нь хууль дээдлэх ёсны дагуу маш чухал ач холбогдолтой.

Газрын асуудал ихээхэн яригдаж байна. Ялангуяа ашигт малтмалын газар олгох асуудал, бэлчээрийн асуудал, том том төслүүдийг хэрэгжүүлэх газрын асуудал, иргэдийн 0.7 га газрын  гэх мэт асуудлууд байна.

Их хурлын гишүүдийн гол чиг үүрэг нь хууль таниулж, батлуулах байдаг шүү дээ. Таны хувьд хэчнээн хууль баталсан бэ? Хэр үр дүнтэй хуулиуд болж байсан бэ?

Их хурлын гишүүн гэдэг бол Монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй. Гишүүн болсноосоо хойш тодорхой хэмжээний хуулийг бие дааж болон бүлгээр баталсан. Миний батлуулсан хуулиудаас олны анхааарал татаад байгаа хууль нь Эрх мэдэлтэй удирдах албан тушаалтнууд төрөөс гаргасан том төслүүдийн зээлийг өөрөө болон хамаарал бүхий этгээдээр дамжуулж авахыг хориглох тухай хуулийг өргөн барьж Монгол улсын их хурлаар хэлэлцэхийг дэмжүүлж чадсан. Энэ хууль батлагдснаар иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх ёстой, нөгөөтэйгүүр тухайн зээл очих ёстой зорилтот бүлэгтээ очиж байж эдийн засаг сэргэнэ. Бас улс төрийн албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаа эцэс төгсгөл болох ёстой.

Өнөөдрийн хэлэлцүүлж байгаа энэ чухал хуулиуд нь иргэдийн эрх ашгийн төлөө учир батлуулахыг дэмжиж ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа авдаг үйл явц сүүлийн 30 жил үргэлжилж төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Энэ мөнгө угаалт, төрийн өмчийг завдаг, луйврын системийг таслан зогсоох ёстой. Төрийн өмч гэдэг эзэнгүй болсон асуудал дээр ард түмний сонголтоор сонгогдчихоод баяжиж байгаад шүүмжлэлтэй байна.

Баярлалаа танд

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.107.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.