Д.ГАНБАТ: Ардчилсан намыг ОХИН нам болгох гэж байна
Ярилцлага
/
2023-02-17
Ардчилсан Нам(АН)-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар УДШ-ийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Украин ОХУ-ын хоорондын дайн эхлээд нэг жил болох гэж байна. Тухайн үед манай намын зүгээс XXI зуунд ямар ч том улс НҮБ-ын дүрэм журмаар амьдрах ёстой гэдгийг хэлж ярьж байсан. Миний хувьд ч мөн цалингаа хандивласан юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын авлигын индекс таван байр ухарч, 180 улсаас 116 дугаар байрт жагссан байна. Мөн ардчиллын индексээр манай улс 6.5 оноотойгоор ухарчээ. Энэ асуудалд ард түмэн дургүй байгаа.

УИХ-д АН-ыг сөрөг хүчин болж чадахгүй байна гэж иргэд ярьдаг. 

Тэд "Намайг дуугарч чадаж байна. ЖДҮ болон нүүрсний хулгайд холбогдоогүй, тендер, Хөгжлийн Банкны хэрэгт оролцоогүй болохоор та гадуурхагдаж байна. Гэхдээ энэ байр сууриндаа бат зогсох ёстой. Ийм хүний амыг барьж болдоггүй юм" байна гэдэг.

Парламент нь ажиллаж чадахгүй, сөрөг хүчин нь сөрөг хүчин биш болсон.

Охин нам бий болгодог, ганц намын системд оруулах гэсэн дарангуйллын хэлбэрт шилжихэд маш ойрхон болсон. Тухайлбал, АН-ыг охин нам болгох гэж байна.

АН бол барууны үзэл баримтлалтай бөгөөд иргэн баян бол улс баян гэж үздэг. Харин МАН зүүний үзэл баримтлалтай. Тэд халамжийг хавтгайруулдаг. Ийм маягаар олон жил явахаар улс орон нүдэн дээр яаж сүйрч байгааг харж байгаа байх. 

Ажил хийж, баялаг бүтээж байгаа хүмүүсээ дарамталж, амьдрах аргагүй болгосон. Үүнд цэг тавьж чадах ганц нам нь АН юм" хэмээв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.137.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.