Г.БАЯРМАА: Эх орондоо хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн даатгал, татвартай холбоотой
Ярилцлага
/
2023-02-17
“Зөвлөлдөж шийдье” уулзалтын үеэр иргэн Ч.Энх-Оюун саналаа илэрхийллээ

Залуучуудыг яаж амьдар гээд байгаа юм бэ? Байрны түрээс, юмны үнэ, ард иргэдийнхээ цалинг хар ийм байхад нийгмийн даатгал, татварууд яагаад нэмэгдээд байдаг юм бэ? Тэтгэвэрт гарсан иргэд ажил хийхэд нийгмийн даатгалын шимтгэл давхар аваад байна. Больж болдоггүй юм уу? хэмээн асуув.

Түүний хариултад Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал, дэд профессор Г.Баярмаа “Нийгэмд тулгамдаж буй асуудал бол ялтгүй залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэдгээрийн цалин хөлс, шилжин явах хөдөлгөөн мөн залуучуудын амьжиргааг хангах, хөдөлмөр эрхлэлтийг боловсронгуй болгох асуудал нэн шаардлагатай байна.

Гадаад оронд хөдөлмөр эрхэлж буй 25-40 насны 85 мянган залуучууд байна. Яагаад залуучууд эх орноосоо дайжих болов.

Эх орондоо хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн даатгал, татвартай холбоотой.

Нийгмийн даатгал гэдэг нь ирээдүйдээ баталгаа болгох сан юм” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.150.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.