Сэтгэцийн эмнэлэг 61 саяар “ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ” гэнэ!!!
Сэдэв, асуудал
/
2023-02-17
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 61 саяын “ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ” СЭМҮТ/202301006 тендер шалгаруулалтын дугаартай тендер зарлажээ!!!
No description available.

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг цор ганц төрийн байгууллага бол СЭМҮТ. Интернет тоглоомд донтсон болон оюуны ачааллаас болж тархи мэдрэлд өөрчлөлт орсон хүмүүсийг эмчилдэг. Дээр үед “галзуугийн эмнэлэг” ч гэж ярьдаг байсан.

Тэгвэл дээрх эмнэлэгт татвар төлөгчдийн 61 сая төгрөгөөр ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ худалдан авахаар болсон байна. Энэ нь ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛЫГ зөрчжээ!!

Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд “7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.” Гэснийг тус тус зөрчжээ!!!

No description available.

С.Чинзориг сайдаа!! Цагаан дээр хараар бичсэн төрийн хуулийг үл хэрэгжүүлж буй СЭМҮТ-ийн удирдлагад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!! Татвар төлөгчдийн мөнгөөр авах энэ тавилга нь зөвхөн ДАРГА, ЭРХЛЭГЧ нарын өрөө л гоё ганган харагдана гэсэн үг үү.

No description available.

No description available.

No description available.

 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс үзнэ үү?

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.199.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.