АРХИДАН СОГТУУРЧ, АЖИЛТНАА ЗОДСОН Г.МӨНХСАЙХАН хариуцлагын хойно үлдэх үү
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-17

Өөрийгөө захирч чадахгүй Г.Мөнхсайхан мэтийн “нам дагасан” гаруудаар төрийн ажил хийлгэмээргүй байна. Учир нь ажилчдаа авч, агаар салхинд гарчихаад АРХИДАН СОГТУУРЧ, АГСАМ ТАВЬЖ бусдын эрүүл мэнд амь насанд аюул учруулсан ноцтой зөрчил гаргажээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан гэгч дүүргийнхээ намын даргын суганд шигдэж, зүүгдэж явсаар Ашигт малтмалын газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газао гэх том албанд очсон. Очсон даруйдаа фактлаж ийнхүү СОГТУУДАА АЖИЛЧДАА зодож, байгууллагын эд хогшил гэмтээсэн. Гэвч үүнийг хууль шүүхийн байгууллага чимээгүй өнгөрүүлж байгаа нь “ХҮЧТЭЙ МӨНГӨТЭЙ” талд үйлчилдэг гэсэн хардлагыг төрүүлж байна.

Архи уусан төрийн албан хаагч аль нам байх нь хамаарахгүйгээр шууд халдаг, ажлаас нь чөлөөлдөг байх хууль эрх зүйн орчин байх ёстой. Байгууллага  хамт олонтойгоо агаар салхинд гарч цасны баяр тэмдэглэхийг хориглоогүй ч АРХИ ХЭТРҮҮЛЭН УУЖ, СОГТУУРЧ АГСАМ ТАВИХЫГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ.

Засгийн газраас 2018 онд тогтоол гаргаж АЖЫН БАЙРАНДАА АРХИ УУСАН хүнийг ажлаас нь халах шийдвэрийг гаргаж байв. Энэ тогтоол өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх ёстой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.57.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.