Улсын I эмнэлэг 150 САЯЫН АГУУЛАХ БАРИХ юм гэнэ!!!
Сэдэв, асуудал
/
2023-02-19
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 150 САЯЫН АГУУЛАХ БАРИХ  тендер зарлажээ!!!

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд өвчлөл, өвчний тархалт болон бусад эмнэлзүйн чиглэлийн тандалт судалгаа хийх үндсэн чиг үүрэг бүхий улсын ууган эмнэлэг юм. Үүнийг дагаад хүний хөл хөдөлгөөн, оочир дараалал, хэл ам тасардаггүй. Түүнчлэн хариуцлага, ёс зүй хэмээх ойлголт эрүүл мэндийн салбарынхны анхааралд нэн тэргүүнд байх ёстой хэмээн иргэн хүний хувьд боддог. Тэгвэл өнөөдөр энэ салбарын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүй, хариуцлагаа үл ухаарч байдгаас эрүүл мэндийн тогтолцоог улам бүр доройтуулж, “авилгад их өртсөн, эрүүл бус салбар” хэмээн иргэд дүгнэхэд хүрээд байгаа билээ.

No description available.

Тэгвэл дээрх эмнэлэг татвар төлөгчдийн 150 сая төгрөгөөр “АГУУЛАХ БАРИХ”аар болсон байна. Энэ нь ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛЫГ зөрчиж байгаа явдал.

No description available.

С.ЧИНЗОРИГ сайдаа хүүхдийн ханиад, томуу өвчлөл их эмнэлгийн ор нь хүрэлцэхгүй коридороор хэвтэн эмчлүүлж байхад агуулах үнэхээр шаардлагатай гэж үү нэгдүгээр эмнэлэгт хяналт тавин үйл ажиллагаанд нь анхаараач ээ!!! Ирээдүй болсон хойч үеийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж эмнэлэг ч болов түрээслүүлээд эмчлүүлсэн нь дээр байлгүй дээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.195.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.