Ц.Энхтүвшин даргаа!! 228 сая төгрөгөөр ХУВЦАС ХУДАЛДАН авах ямар шаардлагатай юм бэ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-25

Монгол улсын Засгийн газраас  төрийн өмчит компаниудын үрэлгэн зардлыг танах, үр ашиггүй байдлыг хязгаарлахыг эрмэлзэж буй. Ямартай ч “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ” батлагдаж  төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлав. Гэтэл “Эрдэнэс Монгол” компанийн харьяа “ШИВЭЭ-ОВОО” ХХК нь нэг өдөр татвар төлөгчдийн 87 сая төгрөгөөр “АЖЛЫН ЦАМЦ КУРТИК” худалдан авах, 141 сая 350 мянган төгрөгөөр “АЖЛЫН ХУВЦАС” авах тендер зарлажээ. Ц.Энхтүвшин захирлын зарласан тендер нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна!

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно.” 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэснийг тус ус зөрчиж 228 сая 361 мянган төгрөгөөр ХУВЦАС ХУДАЛДАН АВАХ тендер зарласан байна.

Засаг төр болохгүй гээд хууль гаргачихсан байхад хэрэгжүүлэгч байгууллага нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна. Шударга ёыг тогтоохыг төлөө тэмцэж буй Засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй “ШИВЭЭ-ОВОО” ХХК-ийн удирдлагад хатуу анхааруулга өгөхгүй бол болохгүй нь!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.