ХУУЛЬ нь дуусч хорио нь тавигдсан байхад 27 сая төгрөгөөр КОВИДЫН БАГЦ худалдаж авах нь зөв үү!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-25

Дэлхий нийтээрээ ковид цар тахлыг амжилттай давж, ковидын дараах эдийн засаг, соёл, нийгмийн сэргэлт рүү шилжиж байна. Монгол улс дээрх цар тахлыг харьцангуй гарц хохирол багатай давсан гэдгийг төрийн өндөрлөгүүд онцлоод буй. Мөн ковид цар тахалд зориулан баталсан хуулийн хугацаа ч дуусч бүх зүйл хэвийн горимд шилжив. Иргэд амны хаалтгүй болж, аж ахуй нэгжүүд үүдээ нээж сэргэж байна. Гэтэл зарим аж ахуй нэгжүүд одоог хүртэл КОВИДЫН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛЧИЛЖ байгаа нь харамсалтай. Тэд төсвий мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байна. Тодруулбал “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 27 сая төгрөгийн төсөв бүхий Ковид-19 цар тахлын гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгсэл худалдан авах тендер зарлажээ!!

Энэ нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ноцтой зөрчжээ.

15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхийг хориглосоор байтал КОВИДЫН БАГЦ худалдан авах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.184.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.