З.САНЖДОРЖ: Туулай жил сэтгэлийн амар амгалантай өвчин зовлонгүй сайхан жил болно
Ярилцлага
/
2023-02-26
XVII-р   жарны “Үзэсгэлэн болгогч Усан туулай жилийн” талаар Монголын бурхан шашинтны шинэ төв хийдийн хамба лам З.Санждоржоос тодрууллаа

Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.

XVII-р жарны Үзэсгэлэн болгогч усан туулай жил идээ ундаа элбэг, өлсөх цангах зовлонгүй, өег цатгалан, бие мах бодийн зүдүүргүй, сэтгэлийн амар амгалантай төрийн эрх баригчид хууль дүрмээ ёсчлон дагаваас ард түмэн аз жаргал, баяр цэнгэл, дуу хуур, эгшиг аялгуу цуурайтсан өвчин зовлонгүй сайхан жил болно хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.