Д.Батдаваа даргатай СТАТИСТИКИЙН газар  2,3 ТЭРБУМААР “холион бантан” хутгасан судалгаа хийх гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-26

Засгийн газраас 2023 оны “ХҮҮХДИЙН МӨНГӨ” олгохдоо будлиан гаргаж хэвийн олгож байсан айлын хүүхдүүдийг хассан –ноцтой алдаа гаргасан. Дээрх алдааны буруутан нь Үндэсний статистикийн хороо болж таарав. Тэд ч үүнийгээ хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрсөн.

Учир нь 2018 онд авсан өрхийн мэдээллийн сан нь алдаатай байсан аж. Тийм учраас алдаа гарч Цахим хөгжлийн сайд Н.Учрал долоон хүүхэдтэй болчихсон байна гэж ярьсан удаа ч бий. Тэгвэл энэ хэл ам дагуулсан дагуулсан судалгааг 2023 онд ХОЁР ТЭРБУМ 372 САЯ 681 мянган төгрөгөөр хийх гэнэ. Ингэхдээ өрхийн эдийн засаг, нийгмийн судалгаанд хамрагдсан өрхөд 8000 төгрөгийн нэгж, ажиллах хүчний судалгаанд хамрагдсан өрхөд 5000 мянган төгрөгийн нэгж олгох аж.  Энэ мэтээр ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөгийг үр дүнгүй, салхинд хийсгэх нь!!

2020 онд гаргасан “хүн ам, орон сууцны тооллого”-ын судалгаагаар Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарч байсан. Энэ үеэр Б.Батдаваа дарга “"Хүн амын тооллогоос гарсан үр дүнгээр хүн амын ачааллыг тооцож үзсэн. Хүн амын ачаалал 55.3 хувь буюу хөдөлмөрийн насны хоёр хүн нэг хөдөлмөрийн бус насны хүнийг тэжээж байна хэмээн хэлж байсан удаатай юм.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа тэргүүтэнд 2,3 тэрбум төгрөг бол ердөө өдрйин хоолны мөнгө байж ч болох л юм. Учир нь гэрээс нь 250 мянган ам.доллар олдчихоод байхад наадах чинь их мөнгө биш.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.78.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.