Оффис түрээслэхийн тулд 152 САЯ ТӨГРӨГ салхинд хийсгэх нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-28

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудад ихээхэн анхаарч тэдний санхүүг хязгаарласан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг  УИХ-аар батлуулсан. Одоо ч бүх төрийн байгууллагууд дээрх хуулийг мөрдөж буй. Гэтэл олон жил үлгэр домог мэт яригдсан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК 152 сая төгрөгөөр хотын А, Б бүсэд оффис түрээслэж суух тендер зарлажээ.

Дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар 70 хувийн баталгаа, “Эрдэснэс Тавантолгой” ХК 30 хувийг гаргаж нийт  808 сая долларын хөрөнгөөр 2021-2025 онд бүтээн босгохоор болсон. Уг станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, мөн Оюутолгой ХХК-н уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой.

Тэгвэл ТЭЗҮ нь ч эцэслэгдээгүй байгаа “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэгч компани нь хотод байрлах  байргүйн улмаас ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР гулгиж 152 саяар ОФФИС ТҮРЭЭСЛЭЖ СУУХ гэнэ.

Засгийн гаазраас Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ гэж хэлсэн боловч 152 сая төгрөгийг САЛХИН ХИЙСГЭЖ БАЙГАА нь харамсалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.